Бэлэн гоймон, зайдас, чипс, хулгайлсан этгээдэд 1.1 жилийн хорих ял оноожээ

2023-04-19 396 0

Өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Замын Үүд сумын хүнсний агуулахад хулгай орсон тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас тус хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж, хүнсний агуулахаас чипс, бэлэн гоймон зэрэг бараа алга болсныг тогтоосон байна. Тодруулбал, бараа хадгалах зориулалттай агуулахын цоожийг эвдэж, бэлэн гоймон, чипс, зайдас зэрэг  383 500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан нь тогтоогдоод байв.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл тус хэргийн шүүх хурал энэ сарын 13-нд болж, хулгай хийсэн этгээдэд 1.1 жилийн хорих ял оноосон байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06