Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх иргэдийг хүлээн авч уулзан, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа

2023-02-18 379 1
Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Засаг даргын Зөвлөх Б.Галцог дүүргийн харьяа хэлтсийн удирдлагууд болон газар зохион байгуулагч нар оролцлоо. Өмнөх уулзалтад оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн 7 иргэний асуудал шийдэгдсэн бол 11 иргэний хүсэлт шийдвэрлэгдэх шатанд явж байгааг танилцуулсан. Өнөөдрийн уулзалтад
– Архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын менежер Г.Амарсайхан оролцож, зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн тодорхой ажил зохион байгуулахыг хүслээ. Тухайлбал иргэдийг ажлыг байраар хангах, хөдөлмөр эрхлэх боломж олгох үүднээс зуны цагт газар тариалан эрхлэх, мод тарих хүсэлтэй байгаа. Гэхдээ газрын асуудал хүндрэлтэй байгаа учраас дүүрэг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн.
– Мөн “ Жерес” Олон улсын байгууллагаас “Дулаан шийдэл – 2” төслийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж, хамтран ажиллах талаар
– Соёмбо – 27,28 байрны сууц өмчлөгчдийн холбооны дарга Л.Өнөрбаяр гарааш буулгаж, газар чөлөөлсөн талбайд хийгдэх тохижилт бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх талаар
– Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Ц.Дашжамц киночдын гудамж тохижуулах ажлын хүрээнд дүүрэгтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх газартай холбоотой асуудлаар хандсан зарим иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан. Мөн хамтран ажиллах санал тавьсан иргэдийг дэмжиж, цаашид хамтран ажиллахаар болсон.
Баянзүрх дүүргийн Засаг дарга иргэдийг тогтмол хүлээн авч уулзан, санал хүсэлтийг шийдвэрлэн ажилладаг. Иргэдийн уулзалт үр дүнтэй болж, иргэд асуудлаа шийдвэрлэж ажиллаж байгаа учраас цаашид сард нэг удаа зохион байгууллахаар боллоо.
Та Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 102 тоотод ирж бүртгүүлэх эсвэл bzd.urgudul2022@gmail.com хаяг руу хүсэлтээ илгээн оролцоно. Мөн цахим хуудасны “Иргэдтэй хийх уулзалт” хэсэгт бүртгэлүүлэн оролцох боломжтой.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11