Өмнөговь аймгийн ЕСӨН АЛДАРТАН тодорлоо

2023-02-13 398 0
Өмнөговь аймгийн ИТХ-ын зөвлөл хуралдаж, аймгийн ЕСӨН АЛДАРТАН-ыг тодрууллаа.
1. Оны шилдэг төрийн албан хаагч-Бандийн Эрдэнэцэцэг-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар. 2020, 2021, 2022 онуудад засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 96.7%-99.2%-тай биелүүлж 21 аймаг, 9 дүүргээс 1-р байр эзэлсэн. 2022 онд гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулж 183 төрлийн арга хэмжээнд давхардсан тоогоор 52000, гэр бүл, хүүхэд, залуучуудад хүрч үйлчилсэн байна.

2. Оны шилдэг ажилчин-Цэрэнгээгийн Сарантуяа-Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны зам талбайн үйлчлэгч.

Түүний ажлын гүйцэтгэлийг 17 жилээр тооцож үзвэл 5.783.400 метр буюу 40.483.800 м2 газрыг явганаар явж цэвэрлэсэн тооцоо гарч байгаа нь Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу 5 удаа явганаар ирж, очихтой тэнцэж байна.

3.
Оны шилдэг бизнесмен-Чойжилын Батжаргал-Шанх транс ХХК-ийн захирал

“Шанх Транс” ХХК нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу 2011 онд үүсгэн байгуулагдаж Өмнөговь аймагт гадаад дотоод худалдаа, хуурай замын ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа орон нутгийн бүртгэлтэй ууган компани болно. Өнөөдрийн байдлаар 170 гаруй ажилтантай, өөрийн эзэмшлийн хүнд даацын 87 тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

4. Оны шилдэг малчин-Тавхайхүүгийн Мөнгөн-Эрдэнэ Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамруулдаг эрүүл сүрэгтэн. Мал сүргийг чанаржуулах, сүргийн зохистой хэвшлийг бүрдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах талаар онцгой анхаардаг. Отор нүүдэл хийн бэлчээрийг зохистой ашигладаг. 2006 оноос хойш 10 малчин өрхийг малжуулсан.

5. Оны шилдэг эрүүл мэндийн ажилтан-Дагвасамбын Отгонжаргал-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч. Сүүлийн 5 жилд эхийн эндэгдэлгүй, нярайн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлийг тууштай бууруулж ажилласан ба 2023 оны 01 сарын 15-ны өдөр манлай сумын нутагт отроор явж байсан ноён сумын харъяат 37 долоо хоногтой, жирэмсэн эхийн ихэс гэнэт ховхорч, эхийн ноцтой хүндрэл гарч, Манлай сумын эмнэлэг яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангаж, Цогтцэций сумын эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс баг дуудаж, шуурхай хариу арга хэмжээ авч, тухайн гэрт нь яаралтайгаар хагалгаа хийж, эх, нярайн амь насыг аварсан тохиолдол гарсан ба үүнд голлох үүргийг гүйцэтгэж онцгой гавьяа байгуулсан.

6. Оны шилдэг боловсролын ажилтан-Батдоржийн Отгонжаргал-Даланзадгад сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш. Өмнөговь аймгийн боловсролын салбарт түүхэн амжилтыг гаргаж, түүхийн 24-р улсын олимпиадын аварга сурагчийг тарүүлэн анх удаа “алтан медаль”-ийн эзнээр тодорсон бахдам амжилт гаргасан.

-эеш-д амжилттай бэлдэж аймагтаа 1-р байрыг эзэлсэн бөгөөд улс, аймгийн дунджаас сүүлийн 5 жил дараалан дээгүүр үнэлгээтэй сурагчидаа бэлтгэсэн.

7. Оны шилдэг авьяастанаар Номгон сумын уугуул Алтангэрэлийн Алтанзул тодорлоо. А.Алтанзул Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрын дуучин. Байгууллагын оны аваргаар удаа дараа шалгарч, 2022 онд аймаг орон нутгаас зохион байгуулсан 100 гаруй ажил арга хэмжээ, урлаг уран бүтээлд чиг үүргийн хүрээнд оролцож, хөтлөхөөс гадна аймаг сумын баяр наадмын лектор хийсэн байна. Түүнчлэн Олон улсын чанартай 10 гаруй уралдаан тэмцээн арга хэмжээнд оролцсоноос “Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын “шилдэг эмэгтэй дүр”-ийг “хөх нар” түүхэн дуулалт жүжгийн мээрэнгийн хатны дүрд тоглож, аймаг орон нутагтаа тус нэр хүндтэй шагналыг анх удаа авч ирж, амжилт гаргасан авьяаслаг уран бүтээлч юм.

8. Оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалт-Гранд говь ресорт-Тансаг баян говь ХХК

Хүчин чадал:
    –350-500 хүн хүлээж авах боломжтой гэр байгууламж
    –30 хүртэл хүний багтаамжтай лоунж
    –20 хүртэл хүний багтаамжтай караоке
    –30 хүртэл хүний багтаамжтай бассейн, жакуз, уурын болон хуурай саун, алжаал тайлах гурван төрлийн гэр
    110 хүний энгийн цомцог гэр

     –Гэрийн үүсэл хөгжил харуулсан 12 гэр

9. Оны шилдэг хөрөнгө оруулагч-Говийн оюу хөгжлийг дэмжих сан-Оюу толгой ХХК

2022 онд 15.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11