Х.Баттулга: Сайншандын аж үйлдвэрийн паркийг би өөрөө хариуцвал босгочихно

2023-02-08 269 0

Ерөнхийлөгч асан Х.Баттулга  Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор бүтээн байгуулалт төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар тайлбар өгөхөөр нотлох баримт шинжлэн судлах түр хорооны нээлттэй сонсголд хүрэлцэн ирсэн.

Энэ үеэр, “Энэ одоо яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бэ? Би ерөөсөө ойлгодоггүй. Монгол Улс чинь газрын баялгаа боловсруулах ёстой гэж ойлгоод УИХ, Засгийн Газрын тогтоол нь он, сар, өдөр, цагаараа гарчихсан, үүнд оролцсон хүмүүс бүгдээрээ сууж байна.

Анх удаа бид нар боловсруулах үйлдвэр гэдэг юмны тухай ярьсан. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор баригдах ёстой гэж одоо хүртэл итгэлтэй байдаг.
Би хариуцаад энэ ажлыг явуулбал Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг босгочихно. Харамсалтай нь 2015 онд бүтэн жилийн хугацаанд АТГ, Эрүүгийн цагдаагийнхан шалгалт хийсэн. Баахан хүн шоронд хийсэн. 35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийх нь амар ажил биш шүү дээ. Төмөр зам, авто замаа хийсэн, усаа олчихсон, одоо цахилгаанаа татчих юм бол хоёр тэрбум доллараас дээш хөрөнгө оруулалтаа хийчихсэн. Юун татан буулгах тухай яриад байгаа юм бэ?  Ч.Хүрэлбаатар анх оруулж ирсэн. Ноос ноолуур, арьс шир боловсруулахыг ЖАДЛАН эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар. Тав арван л хүн байгаа. Сайншандыг аж үйлдвэрийн цогцолбор баригдах ёстой. Юм үйлдвэрлэнэ гэхээр нухчин дарж, бөөнөөр нь хорьж байгаа асуудалд анхаарч өгөөч Б.Энхбаяраа. Сургаар яриад яллаад баймааргүй байна. Өөрөө их сургаар ярьдаг хүн шиг байна лээ. Энэ бид 2-ын асуудал биш МУ-ын асуудал. Том аж үйлдвэрүүд босож байж жижиг дунд үйлдвэрүүд босдог юм байна. Уулзаад ярил даа” гэлээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэ

2024-11-20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд тү

2024-11-13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын хуралд үг хэллээ

“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нуруу

2024-11-12