Койны хохирогч: О.Мөнхжинд итгээд 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

2023-02-01 544 0

“IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан гэх бусад хохирогч нарыг төлөөлөн олон нийтэд хандав.

Тэрбээр  “2022 оны 10 дугаар  сараас эхлээд IHC койнд нэгдсэн. Анх хашаа байшингаа зарж, цалингийн зээл хүртэл аваад энэ зах зээлд орсон. Койн авснаас хойш өдөр болгон л унаж байсан. Одоогийн байдлаар би 140 гаруй сая төгрөгөөр хохирч хоёр сая болтлоо унасан учраас цагдаагийн байгууллагад хандаад байгаа. IHC койныг гаргасан О.Мөнхжин өдөр болгон стори хийгээд унахгүй шүү гээд л сонирхол төрүүлээд, итгүүлээд байсан. Тэр болгонд нь итгээд койны ханш нь унаад байсан ч итгэсээр өнөөдрийг хүрлээ. Намайг хэн нэгэн хүчлээгүй. Гурван хүнтэй уулзахад хоёр нь койн аваад мөнгөө алдчихсан гэж байна. Тиймээс цагдаагийн байгууллага үүнийг шалгаж өгөөч гэж хүсье” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23