АН: Л.Гүндалайг гүтгэлэг, худал мэдээллээ нэн даруй зогсоохыг шаардлаа

2023-01-31 315 0
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийнхөө оролцсон АН-ын даргын цахим сунгааг луйвар гэж үзэн, шалгуулахаар цагдаагийн байгууллага болон АТГ-д хандсан. Үүнтэй холбогдуулан Ардчилсан Нам мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлдээ: ” Ардчилсан намын 2023 оны шинэчилсэн бүртгэлд одоогийн байдлаар 143,424 гишүүн саналын эрхтэйгээр бүртгэгдсэн байна. ДОСХ-ноос гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар АН-ын даргыг сонгох Цахим сонгуульд 79,489 гишүүн оролцож, саналаа өгсөн.
Үүнээс Д.Ганбат нэр дэвшигч хамгийн олон буюу 21,027 санал авсан бол Л.Гүндалай нэр дэвшигч 17,828 гишүүний санал авчээ. Л.Гүндалай нэр дэвшигч “Цахим сонгууль луйвар боллоо” хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийж, түүнд итгэж саналаа өгсөн 17,828 гишүүн болон Ардчилсан намын мянга мянган гишүүний итгэл сэтгэлрүү ус цацлаа.
Нэр дэвшигчид цахим сонгуулийн асуудлаар санал гомдлоо Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороонд гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой. Харамсалтай нь, Л.Гүндалай нэр дэвшигч хууль, дүрмийн хүрээн дэх боломжоо ашиглахын оронд хэвлэл, сошиалаар олон нийтийг төөрөгдүүлэх худал, ташаа мэдээлэл түгээж байна.
Иймд энэхүү асуудлыг бид холбогдох дүрмийн хүрээнд шалгуулж шийдвэрлүүлэх болно. Түүнчлэн Л.Гүндалай нэр дэвшигчийг гүтгэлгийн чанартай худал мэдээлэл түгээхээ нэн даруй зогсоож, Ардчилсан намын нийт гишүүдээс уучлал гуйхыг шаардаж байна.  ” гэсэн байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ханд

2025-11-20

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

ӨМНӨГОВЬ: Тэмээ судлалын ажлын хэсэг хуралдлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэ

2025-11-13