Ч.Маралмаа мартагдаж эхэллээ!!!

2022-12-13 616 8

Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаа энэ өдрүүдэд мартагдаж байна. Бяцхан охиныг ирээдүйгээр нь  хохироосон “Ч.Маралмаагийн хэрэг”-ийг мартах учиргүй. Тэр хэрэг үртэй үндэстэй нэгний битгий хэл нийгмийг айдаст автуулж байсан ч “Хэрэг мөрдөн байцаалтад явж байгаа” гэх  хариултаар замрах  нь гэж олны зүгээс харж байна.

Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг ч бас  мартах учиргүй юм. Учир нь  шударгын дүрээр гарч ирсэн тэрбээр Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-г зөрчсөн. Тодруулбал “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулж, хэтрүүлсэн гэсэн үг. Мөн дээр нь  Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө албан тушаалаа ашиглахгүй, хэтрүүлэхгүй…”  гэсэн заалтуудыг ёстой л зөрчихийн дээдээр зөрчсөн хүн.

Түнийг Монголын ард түмэн энэ өндөрлөгт хүртэл нь дэмжсэн. Гэтэл тэрбээр ард түмний итгэлийг эвдэж, өр рүү нь өшиглөж, Монгол Улсын хуулийг дэвсэлсэн.

Тиймээс түүний шударгын дүрээр  үйлдсэн 17 тэрбум 200 сая төгрөгийн хохирол,  авсан зээлээ 90 гаруй ААН-д дамжуулан зээлдүүлсэн хэргийг мартах учиргүй ээ.

Ч.Маралмаа гэж хэн бэ?

Осол үйлдсэн хэмээх Ч.Маралмаа 1993 онд Дархан-Уул аймагт төрсөн. Нэгэн хувийн эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байгаа. Ял шийтгэлгүй. Нэг удаа цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага өгсөн гэдгээр шалгагдаж торгуульж байсан. Жолооны үнэмлэхгүй бөгөөд жолооч биш аж.

Тухайн иргэний талаар шүдний эмч гэх боловч мэргэжлийн шалгалтдаа тэнцээгүй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй байж эмч хийж байсан гэх мэдээлэл гарч байв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сайжрах уулаас үлэггүрвэлийн чулуужсан мөр олджээ

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Япон Улсын Окаямагийн Шинжлэх ухааны

2026-04-17

ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ -Төрийн байгууллагууд

2026-04-15

ЭЗБХ: 17 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг дэмжив

Монгол Улсын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр улсын эрчим хүчний салбар

2026-04-07