Орон нутгийн хөрөнгө оруулалтаар дэд станц байгуулагдана

2022-05-26 372 0

Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар билээ. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай байдлаар ханган ажиллах нь төрөөс баримталж буй бодлого үйл ажиллагаанд тусгагдсан.

     Иймд Орхон аймаг гэр хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг дэмжих, эрчим хүчний уналтыг бууруулах, хүчдэлийн алдагдалд оруулахгүй байх зорилгоор Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт дэд станцын өргөтгөлийг 2022 оны орон нутгийн төсвөөр барьж байгуулах ажлыг эхлүүллээ.

         Орон нутгийн төсвийн 2,5 тэрбум төгрөгийн өртгөөр 35/6кВ-ын 2*10000 кВа хүчин чадалтай уг дэд станц байгуулагдсанаар Дэнж, Эрдэнэ зэрэг гэр хорооллын багуудын цахилгаан эрчим хүч нэмэгдэх юм.

Тус ажлын гүйцэтгэгчээр “Оркон тех” ХХК ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар барилгын суурийн ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх намар ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөх ажээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн 3 дугаар сарын 16-нд эхэлсэн. Нийт 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх

2026-07-02

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Та бүхэнд Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдрийн

2026-06-30

Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АН

2026-06-22