Хариуцах эзэнтэй, зарцуулах төсөвтэй боллоо. Одоо түгжрэл буурах үлдлээ

2022-09-14 568 0

Автозамын түгжрэл нийслэлийн хамгийн том зовлон болоод байна. Энэ асуудлын зовлонг тайлахаар 2022 онд 420 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан ч үр дүн гарсангүй. Тиймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх 2023 оны улсын төсөвт түгжрэл бууруулах 586 тэрбум төгрөг  суулгана гэдгээ мэдэгдэж, хариуцсан сайдыг ч томилсон.

Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Ерөнхий сайдад түгжрэлийн асуудлыг танилцуулахаар бэлдсэн хэмээн мэдэгдсэн.  Тэрбээр “түгжрэл маш том цогц бөгөөд хууль зүй, нийгэм, эдийн засаг, хувь хүний амьдралын асуудал. Түгжрэлтэй ойрын болон дунд, урт хугацааны явцад тэмцэнэ” гэдгээ ч дуулгаад буй.

Тиймээ. Түгжрэл гэдэг бол зөвхөн импортын машиныг л хориглох эсвэл, дугаарыг хязгаарлах ч гэдэг юм уу ийм байдлаар шийдэгдэх асуудал биш. Энэ 1970-аад оны дундуур Улаанбаатар хотын тавдугаар ерөнхий төлөвлөгөөг хйи явцад УБ хотыг 80 мянга гаруй автомашинтай байна гэж автозамын зураг зурагдсан юм билээ. Өнөөдрийн байдлаар хотын замын хөдөлгөөнд 615 мянга гаруй машин оролцож ямар нөхцөл байдалтай байгааг бүгд мэдэж байгаа. Түгжрэлийг бууруулах гэдэг бол маш олон ажлуудын нийлбэр цогцоор шийдэгдэх ёстой.

Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга, Тамгын газартайгаа хамт Үндэсний хороо толгойлоод нэг ёсны “дайн” зарлах гэж байгаа гэж ойлгож байна. Өөрөөр хэлвэл томилогдсон Сайдын ажилд ард нийтээрээ чихээ сортойлгож байгаа.

Юутай ч зарцуулах хөрөнгийг 586 тэрбум болгон нэмэгдүүлж, хариуцсан сайдыг ч томиллоо. Өөрөөр хэлбэл хариуцах эзэнтэй, зарцуулах төсөвтэй боллоо, ирэх жил түгжрэл буурах уу? Арилах уу гэж асуух ч хэрэггүй биз.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22