Х.Баттулгын баруун гар гэгддэг Г.Байгалмааг 27 байр “завшсан” үндэслэлээр шалгаж эхэллээ

2022-06-03 1448 9

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг АТГ-аас МоАХ-ны газрыг барьцаанд тавьсан, Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан, 27 байр “завшсан” үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Экс Ерөнхийлөгчийн баруун гар гэгддэг Г. Байгальмаа нь Х.Баттулгыг МоАХ-оос эхлэн дагасан, бат ар нь гэгддэг билээ. Улс төр рүү алхсан түүний замнал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга болоод зогссон байдаг. 

Түүнийг МоАХ-ын газрыг банкны барьцаанд тавьсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, “Пирамид-Орд” ХХК нь Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авсан гэх мэдээлэл цацагдаж байлаа. Тэгвэл уг зээлийг Г.Байгалмаатай тэргүүтэй хүмүүс гардаж зохион байгуулсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ. Хэрэг ингээд дууссангүй.

Тэрбээр экс Ерөнхийлөгч .Баттулгын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт үйлдэн МоАХ-ны газрыг 15 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байж болзошгүй нөхцөл байдал мөн илэрчээ.

Улмаар ХУД-ын 10-р хороонд байрлаж байсан Ардчилсан холбооны газрыг “Пирамид орд” ХХК-нд барилга бариулахаар өгсөн болон тус компаний захирал Г.Цолмон нарын харилцаа, баримтууд дээр үндэслэн шалгаж эхэлсэн байна. 

Ахмадуудад зориулсан газарт “Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус” хотхоныг барьж, Г.Байгалмаад 27 байр олгожээ. Г.Байгалмаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ахмадуудын байрыг хувьдаа завшиж, танил талдаа олгосон байж болзошгүй байгаа  гэнэ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ханд

2025-11-20

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

ӨМНӨГОВЬ: Тэмээ судлалын ажлын хэсэг хуралдлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэ

2025-11-13