Төрийн сэнтийгийн хэрэглээний НӨАТ-ын хувь, ард түмнийх хоёр өөр шүү, эрхэм гишүүн ээ!

2022-04-04 921 0

Нийгмийн Ардчилан Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус Их хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд “Найрамдал” цогцолборт болсон. Уг хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулж, одоогийн хоёр хувийг дөрвөн хувь болгох санал оруулна хэмээн мэдэгдсэн.

Тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг.  Архи, тамхи зэрэг заавал шаардлагагүй бүтээгдэхүүнд буцаан олголтыг тэглэх нь зүйтэй. Холбооны гишүүдийн зүгээс хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна” гэсэн юм.

Бодит байдал дээр бага орлоготой иргэд НӨАТ-ын буцаан олголт гэж 10, 20 мянган төгрөг авч бий. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Учрал 10, 20 мянгаар амьдралаа залгуулдаг маш олон хүн байна гэж мэдэгдэв. Нэг айл амьдрал залгуулахад сард наад зах нь нэг сая төгрөг хэрэгтэй.  Нэг саяын буцаан олголт авахын тулд сард 50 сая, улиралд 150 саяын худалдан авалт хийх хэрэгтэй болно. Ингэж худлаа попорч болохгүй ээ, эрхэм гишүүн ээ!.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сайжрах уулаас үлэггүрвэлийн чулуужсан мөр олджээ

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Япон Улсын Окаямагийн Шинжлэх ухааны

2026-04-17

ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ -Төрийн байгууллагууд

2026-04-15

ЭЗБХ: 17 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг дэмжив

Монгол Улсын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр улсын эрчим хүчний салбар

2026-04-07