С.Эрдэнэ: Х.Баттулга бол эрүүгийн гэмт хэрэгтэн

2022-03-15 778 1

АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар өнөөдөр (2022.03.15) мэдээлэл хийлээ.

С.Эрдэнэ: “Төрт ёсны хууль дээдэлдэг зарчмыг уландаа гишгэж, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон УИХ-ын гишүүн байгаа хоёр этгээд хууль бус үйл ажиллагаанд оролцож байгаад харамсаж байна. Энэ бол гэмт үйлдлээ нууж далдлахаар АН-ыг ашиглаж буй хууль бус үйлдэл. Шууд хэлэхэд АН-ыг төлөөлөх эрхзүйн чадамжгүй этгээдүүд намын даргын сунгаа гэх хууль бус ажлыг зохион байгуулж байна

Х.Баттулга МоАХ-ны даргаар  ажиллаад  16 жил болж байна. Ардчиллын цорын ганц манлайлагч хүч болсон МоАХ-н унтуулаад 16 жил боллоо. Одоо АН-ыг унтуулах гэж байгаа бол хэрхэвч зөвшөөрөхгүй. Энэ хүн эрүүгийн гэмт хэрэгтэн. Монголын эдийн засаг, хөгжлийн бүх боломжийг Орост бэлэглэсэн. Ийм хүнийг АН өөрийнхөө толгой дээр залахгүй” хэмээн хэллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.06/ 60.7 хувийн ирцтэй хуралдлаа. Байнгын

2026-10-06

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10