Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын бичлэгтэй холбоотой мэдэгдэл гаргалаа

2021-02-23 523 0

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цахим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа АТГ, шүүгч нар болон ҮАБЗ-ийн ажилтнуудтай холбоотой бичлэгт мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд: 

“Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой дүрс бичлэг, мэдээлэл гарч, иргэд, олон нийтийн дунд эргэлзээ үүсгэж байгаад харамсаж байна.

Үүсээд буй нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт, шалгалтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн, иргэд, олон нийтийг үнэн зөв, бодит мэдээллээр хангахад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамтран ажиллах болно.

Харин дээр дурдсан мэдээ, мэдээллийг олж авсан, тараасан, цаашид тараах талаар удаа дараа мэдэгдэж байгаа нь хүнийг хууль бусаар мөрдсөн, тагнасан байж болзошгүйн зэрэгцээ эрх бүхий байгууллагаас эцэслэн шалгаж тогтоогоогүй мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь нийт шүүгчдийн хараат бус байдалд халдаж байна гэж үзэж байна. 

Иймд дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болсныг мэдэгдье!

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

2021.02.23″ гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Таван настай инженерүүдийн бүтээлч шийдэл

ШИМТ+ Боловсрол компаниас маргаашийн иргэдийг бэлдэх цэгцтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цо

2024-05-21

МИНИЙ СОНГОЛТ: Шанхай хот дахь Хятад хэлний зуны сургалт

Та хүүхдээ богино хугацаанд Хятадад сургахаар төлөвлөж байна уу. Тэгвэл Шанхай хот дахь Хятад

2024-05-21

Нанжин хотоор аялангаа Хятад хэлийг хурдан сурах боломж бүрдлээ

Зуны амралтаараа ХЭЛЭЭ Ч СУР, НАНЖИН ХОТООР АЯЛА, бусад орны шинэ найзуудтай болох боломжтой Нанжин

2024-05-21