Д.Ганбат: МАН төрийн энэ их хулгайтай яагаад тэмцээгүй юм бэ

2022-02-16 700 3

Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор АН-ын зүгээс байр сууриа илэрхийлсэн.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Энэ хугацаанд Хөгжлийн банк маш том луйврын систем болчихсон байна.  Энэ банктай холбоотой асуудлаар чанаргүй зээлдэгч нартай Засгийн газар хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. МАН үнэмлэхүй олонх болж зургаан жил эрх барилаа. Энэ хугацаанд төрийн энэ их хулгайтай яагаад тэмцээгүй юм бэ. Энэ байдлыг таслан зогсоогоогүй харин улам өөгшүүлсэн байна. Гэтэл ажлын хэсгийн ахлагч нь сэтгүүлч нарт хоёр боодол материал өгөх жишээтэй. Хөгжлийн банкны шуугиан дэгдсэний дараа зээлдэгчид өрөө төлж байна гэнэ. 1.8 их наяд төгрөгийн хажууд 34 тэрбум төгрөг юу ч биш. Хөгжлийн банк цаашид луйврын систем болох аюулын харанга ирлээ. Иймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах түр хороо байгуулах уриалга гаргаж байна” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн 3 дугаар сарын 16-нд эхэлсэн. Нийт 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх

2026-07-02

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Та бүхэнд Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдрийн

2026-06-30

Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АН

2026-06-22