Л.Оюун-Эрдэнэ: ЗГ-ын тэргүүний зүгээс хөрөнгө оруулагч талаа “буулгаж авч” чадлаа

2021-12-13 1011 3

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2021.12.13/мэдээлэл хийлээ. Өнөөдөр Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнэд Рио Тинто Монгол компаниас албан бичиг очжээ.

Оюутолгой компанийн 34 хувийг Монгол Улс үнэ төлбөргүй эзэмшихээр болжээ. Ингэснээр 2010 оноос өнөөдрийг хүртэл хуримтлагдаад байсан 2,3 тэрбум долларын өр тэглэгдэхээр болсон байна.

Мөн Дубайн гэрээг цуцлахаар болжээ.

Оюутолгойн гүний уурхайг 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна. Энэ хүртэл шаардлагатай бүх зардлыг Рио Тинто гаргахаар болжээ. 2022 оны нэгдүгээр улиралд гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэлэлцээний талуудад баяр хүргэе. Энэ бол хамтдаа амжилтанд хүрсэн сайхан жишээ юм. Засгийн газрын тэргүүний зүгээс энэ бол хөрөнгө оруулагч талыг “буулгаж авсан” амжилтад хүрсэн дэлхийн хэмжээний жишиг байлаа” гэв.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ “Дубайн гэрээг хүчингүй болгох гэж байна. Монголын талын 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшихээр боллоо. Энэ бол маш сайхан хэрэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой бид маш их ажилласан. Энэ бол сайн үр дүн. Өмнө нь ийм Засгийн газар байгаагүй шүү. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн нь юмаа мэднэ шүү гэдэг санааг илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийг гаргаж, Х.Нямбаатар сайд ажлын хэсгийг ахалж ингэж ажиллаж чадлаа. Өмнөх эрх баригчид ийм түр хороо нэг ч удаа байгуулаагүй” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31