Б.Дэлгэрсайхан хэрцгийгээр хүн зодсон нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлнэ

2021-11-12 1245 7
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын зам гүүрийн компанийн инженерийн биед халдаж, зодсон мэдээлэл цацагдааад буй. Харин энэ талаар Б.Дэлгэрсайхан гишүүн  үгүйсгэж, худал мэдээлэл гэсэн юм. Тэрбээр “Би тэр хүнийг огт танихгүй. Тухайн компанитай ч холбоогүй. Өөрөө хөл муутай, таягтай олон сар явж байгаа хүн яаж хүн зодохов. Ямар ч эрүүл ухаанаар бодсон” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Уг асуудлын  үнэн худал нь одоогоор тодорхойгүй байгаа ба цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. 
Хэрэв УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онц хэрцгийгээр бусдыг зодсон нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 11.1-т зааснаар 10-40 сая төгрөгөөр торгуулах, эсхүл 2-8 жил хоригдох, түүнчлэн прокурорын дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах заалттай юм. 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар хуульд ингэж заажээ.

9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХд оруулсан.

10.1.6.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
10.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10