Э.Батшугар амины орон сууцгүй гэж мэдүүлжээ

2021-10-18 1279 5

Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын гишүүн болох эрхээ аваад байгаа Э.Батшугарын нийт жилийн орлого 92.7 сая төгрөг гэж мэдүүлжээ.  Харин гэр бүлийн орлого нь ес орчим сая төгрөгөөр нэмэгдэж, 70.5 сая төгрөг болжээ. Тэрбээр ХОМ-тээ амины орон сууц, зуслангийн байшин, үнэт эдлэл, газаргүй гэж мэдүүлсэн байна. Мөн мал , үнэт эдлэл, газаргүй гэж мэдүүлжээ.

Түүний хадгаламжийн хэмжээ нь 2019 онд 87.7 сая төгрөг байсан бол 2020 оны цар тахлын жилд 162.8 сая төгрөг болж нэмэгджээ. Тэрбээр Эскон ХХК ХХК, Хаттан интернейшнл Монголиа ХХК, Миллнниум капитал интернейшнл ХХК, Милленниум энтертэйнмент ХХК, Момиэд ХХК, Милленниум финанс ХХК, Содмаргад ХХК, ЗГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, ЗМС ХХК, Эс Си Эн Майнинг ХХК, Рескон ХХК, Медиахолдинг ХХК, Ремиф технложис ХХК, Эрчим хүч түгээх сүлжээ ХХК, Монсамил ХХК, Монфарм трейд ХХК гэсэн компаниудад хувь эзэмшдэг байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

ХББОС-ын сайд, Монгол-Польшийн ЗГ хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ

Хот байлгуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын дарга

2026-05-19

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06