Ц.Анандбазарын мэдлийн барилгуудын дулааны шугам татах ажлыг зогсоожээ

2021-09-06 759 0

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий компаниудын бариулж буй барилгын дулааны шугам татах ажлыг зогсоох тухай Шаардах хуудас өгчээ. Тодруулбал, Засгийн газрын  2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын талбайд ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газарт бүртгэн авч тохижуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг. Гэтэл энэ сарын 2-ны өдөр тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн зүгээс уг газарт барилгын ажил хэрхэн эхэлж буйг видео бичлэгээр баримтжуулан НИТХ-д гомдол саналууд ирүүлсэн юм. Үүний дагуу өчигдөр оройноос /2021.09.05/ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хот байгуулалт, хөгжлийн газраас Ц.Анандбазарын хамаарад бүхий компаниудын бариулж буй барилгуудад дулааны шугам, цахилгааны шугамын траст, газар шорооны  ажил гүйцэтгэлийн орчны аюулгүй байдлыг хангаагүй гэж үзэн шаардах хуудас өгчээ. Улмаар Жуковын талбайн ард талд байршилтай, ААН-үүдэд олгогдсон газарт үргэлжилж буй барилгын ажлыг зогсоосон байна.

Ц.Анандбазарын мэдэл дэхь барилга бариулж буй компаниуд ямар ямар компани байгааг танилцуулья.

“Алханатрейд” ХХК. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алханатрейд” ХХК-ийн 1225 м.кв газрын тухайд дүүргийн Засаг даргын 2006 оны 42 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож шийдвэрлэсэн

“Мэргэван” ХХК. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэргэван” ХХК-ийн 1225 м.кв газрыг мөн л үйлчилгээний зориулалттай, 5 жилийн хугацаатайгаар Дүүргийн Засаг даргын 2006 оны 42дугаар захирамжаар эзэмших эрх олгосон.

“Хүрээ инвест” ХХК. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ инвест” ХХК-ийн 1225 м.кв газрыг мөн л үйлчилгээний зориулалттай, 5 жилийн хугацаатайгаар Дүүргийн Засаг даргын 2006 оны 42дугаар захирамжаар эзэмших эрх олгосон.

“Ньютур Сафарис” ХХК. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ньютур сафарис” ХХК-ийн 1225 м.кв газрыг мөн л үйлчилгээний зориулалттай, 5жилийн хугацаатайгаар Дүүргийн Засаг даргын 2006 оны 42 дугаар захирамжаар эзэмших эрх олгосон.

Дээрх газруудыг тухай үеийн Хотын дарга С.Батболд 2017 онд эзэмших эрхийг нь сунгаж байжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэ

2024-11-20

Хятадад 40 000 юаниар зарагдсан гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа

Хятадад 40 000 юаниар зарагдсан  гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа. Өдгөөгөөс 12 жилийн өмнө буюу

2024-11-19

Өрхийн сарын дундаж орлого ₮1.7 сая болж, өмнөх оны мөн үеэс ₮158 мянгаар нэмэгджээ

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 158.4 мянган төг

2024-11-18