Ховд аймгаас гүйлтээ эхэлсэн ахлах ахлагч Улаанбаатар хотод иржээ

2021-07-05 491 0

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр боллоо.

Ахлах ахлагч Э.Даваажамц нь энэ оны хоёрдугаар сараас хойш тогтмол давтамжтайгаар идэвхтэй бэлтгэлийг хийж, өөрийгөө сорьсны үндсэн дээр өөрийн ангийн удирдлагад саналаа илтгэн ЗХЖШ-ын дарга, удирдлагаас зөвшөөрөл авсан бөгөөд Ховд аймаг Улаанбаатар хотын чиглэлд холын зайн гүйлтэд гарч, 34 дэх өдрөө нийслэл хотод иржээ. Тэрбээр ийнхүү гүйх явцдаа анх төлөвлөсөн маршрутынхаа зай, хэмжээг нэмэгдүүлэн Дорнод аймгийн Чойбалсан хотын чиглэлд гүйх шийдвэрийг гаргасныг ЗХЖШ-ын удирдлага дэмжсэн юм.

Түүний гүйлтийн гол зорилго нь өөрийн эх оронд холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоох, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ховд аймгийн 90 жилийн ой болон ирэх жил тэмдэглэх Ховдын хорооны 100 жилийн ойд бэлэг барих, монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд сурталчлан өөрийн биеэр үлгэрлэн харуулахад чиглэгдэж байна.

ЗХЖШ

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг “Өнөөдөр Зэвсэгт хүчний өмнө дэвшүүлж байгаа бодлого, зорилтуудыг шийдвэрлэхэд хүний хүчин зүйлийн үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэж, цэргийн алба хаагчдаас мэргэжлийн өндөр ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлийг шаардах боллоо.

Зэвсэгт хүчний хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэрэгжлийн спортын болон нийтийн биеийн тамир, спортын уралдаан, тэмцээнд хот, хөдөөгийн нэгтгэл, анги, салбаруудаас оролцогчдын тоо үлэмж нэмэгдэж, тэр ч чанараараа тэдний өрсөлдөх чадвар, тэмцээний явцад үзүүлж буй амжилт, эцсийн үр дүн нь улам бүр сайжирч байгааг онцлох учиртай. Тэр ч утгаараа манай бие бүрэлдэхүүнээс өөрийн мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, бие бялдраа хөгжүүлэх, спортын хэд хэдэн төрлөөр зэрэг хичээллэж, төрөл бүрийн секц, дугуйлан, чийрэгжүүлэх төвд олноор хамрагдах, хол, ойрын зайд гүйх, дугуйтай аялал хийх, ганцаарчилсан болон бүлгийн зохион байгуулалтаар өглөөний идэвхтэй гүйлт дасгал, хөдөлгөөнийг тогтмолжуулах зэрэг бүтээлч үйл ажиллагаанд ихээхэн ахиц гарч байна.

Тэрхүү амжилт бүхний нэгэн бодит жишээ нь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцын гаргаж буй санаачилга, идэвх, зүтгэлээр улам бүр баталгаажиж байна” гэв.

ЗХЖШ

Ёслолын үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай үг хэлж, тус яамны шагнал болох 5 сая төгрөг, цэргийн дүрэмт хувцсыг гардуулан өглөө.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Энэ сарын 15-18-ны хооронд хүйтний эрч суларна

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тус га

2025-01-14

Хоёр эмэгтэйн амь хөнөөсөн хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ

Цагдаагийн албан хаагчид хоёр хүнийг хөнөөсөн ноцтой гэмт хэргийг өнгөрсөн оны зургаадугаар сард илр

2025-01-14

Сургуулийн ЁЗДХ: Хүүхэд зодсон багшид арга хэмжээ авна

Архангай аймгийн 2-р сургуулийн багш А.Мягмарсүрэн гэгч багшийн сурагчаа хэрцгий байдлаар зодож буй

2024-12-24