С.Амарсайхан: Хоолны газрууд хүргэлтийн үйлчилгээг боловсоронгүй болгож, үйлчлүүлэгчдээ эрсдэлээс хамгаалахыг уриалж байна

2021-06-26 771 0
Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан: Шадар сайдын хувьд ард иргэддээ хандан энэхүү уриалга, мэдэгдлийг хийж байна.
Нөхцөл байдал амаргүй байгааг бид бүгд мэдэж байгаа. Яагаад ийм байдалд хүрсэн шалтгааныг ч дор бүртээ шүүн тунгааж байгаа нь дамжиггүй.
Бид одоо бодит үнэнээс булзаж зугтах биш, бурууг бусад руугаа нялзаан, бие биенээ хэмлэж талцах бус, харин ч нөхцөл байдлыг эрүүлээр харж, бодит үнэлэлт дүгнэлтийг хийж, дараагийн арга зам, гарц шийдлээ хамтдаа эрэлхийлэх учиртай.
Монгол Улсад өдгөө Ковид-19-ийн халдварын улмаас 500 гаруй эрдэнэт хүний амь эрсдээд байна. Үүний дотор албан үүргээ гүйцэтгэж яваад халдварын улмаас амь насаа алдсан төрийн алба хаагчид ч бий.  Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Зөвхөн монголчууд бид ч гэлтгүй дэлхий нийтээрээ халдварт цар тахлын өмнө хүчин мөхөстөж, их хэмжээний гарз хохирол амссаар байна. Эрүүл мэндийн салбарын хүн хүчний нөөц боломж, оношлуур техник тоног төхөөрөмжийн хангалт, эмнэлгийн орны хүрэлцээ өдөр ирэх тусам хомсдох боллоо. Энэ хүнд үед халдвараас сэргийлэх, аврагдах ганц боломж нь хүн төрөлхтний сор болсон эрдэмтэн судлаачдын хэдэн зуун удаагийн туршилт судалгааны үр дүнд бүтээгдсэн ВАКЦИН болоод байна. Тийм ч учраас улс орон болгон ард иргэдээ яаралтай вакцинд хамруулах боломжийг эрэлхийлж буй.
Дэлхий дахинд цар тахлаас сэргийлэх 2 арга зам байгаагийн нэг нь ВАКЦИН, нөгөө нь ХӨЛ ХОРИО. Монгол Улсын Засгийн газар аль болохоор хатуу хөл хорио тогтоолгүй айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдийнхээ орлогыг тасалдуулахгүй байх боломжит бүхий л хувилбарыг эрэлхийлж байгаагийн зэрэгцээ ард иргэдээ агаар салхинд гарч дархлаагаа дэмжихийг ч хориогүй. Гэвч цаашид энэ хэвээр цөөхөн монголчуудаа өдөрт 10, 10-аар нь алдаад байвал дэндүү хайран байна. Улаанбаатар хотын 1.5 сая гаруй хүний 10% нь өвдлөө гэхэд эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Улсын хэмжээнд өдгөө 16,000 эмч, эмнэлгийн ажилтан халдварын улаан бүсэд ажиллаж байна.
Хэдий тийм боловч Засгийн газар, УОК-оос хатуу хөл хорио тогтоохгүйгээр нийслэл дэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 3000 гаруй байгууллагыг хүргэлтийн үйлчилгээний хэлбэрт шилжиж ажиллахыг үүрэг болгосон.
Учир нь агаар сэлгэлт муутай дотоод орчинд маскгүй халдвар хамгийн хурдан тархдаг учраас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд болон бялдаржуулах клубүүд заал танхимаар үйлчлэх бус, аюул эрсдэлгүй өөр бусад арга хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах нь чухал байна. 3000 ГАРУЙ БАЙГУУЛЛАГЫН СУУДЛЫН ТООГООР ХҮМҮҮС ӨВДЛӨӨ ГЭХЭД ТЭР ХЭМЖЭЭНИЙ ЭМНЭЛГИЙН ОР, АМЬСГАЛЫН АППАРАТ, ХҮН ХҮЧНИЙ НӨӨЦ БОЛОМЖ МАНАЙД ҮГҮЙ.
Төр, засгийн аливаа шийдвэр болгоны цаана айл өрхийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, зээл төлбөртэй холбоотой эмзэг асуудлууд хөндөгдөж байдаг учраас эрсдэл болгоныг тооцсоны үр дүнд аль нь олон нийтийн эрх ашигт тустайг ч бодолцдог. Энэ нь улс, аймаг, нийслэлийн Онцгой комистт бүгдэд нь хамааралтай асуудал. Нэг ч гэсэн ААН үйл ажиллагаагаа хэвийн явуулж, нэг ч болтугай айл өрх ажилтай, орлоготой байх нь улс эх оронд мэдээж тустай. ГЭХДЭЭ ЭНЭ ЦАГ ҮЕ БИДНЭЭС АЖИЛ, АМЬДРАЛЫН АРАЙ ӨӨР, ШИНЭ ХЭВ МАЯГИЙГ ГАРЦААГҮЙ НЭХЭЖ БАЙНА.
Саяхныг болтол энэ чиглэлийн үйлчилгээний байгууллагуудыг 40-60 хувийн дүүргэлттэй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, иргэдэд нээлттэй ажиллах боломжийг олгож ирсэн. Гэвч сүүлийн үеийн бодит нөхцөл байдлаас харахад битүү орчинд үйл ажиллагаа явуулдаг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд, бялдаржуулах клубүүд нь цар тахлын халдвар тараах хамгийн эрсдэл ихтэй орчин болоод буй. ТИЙМ Ч УЧРААС ЗООГИЙН ГАЗАР, КАФЕ, КОФЕ ШОП, ХООЛНЫ ГАЗРУУДЫГ ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОН САЛБАРТАА НЭВТРҮҮЛЖ, НЭГ Ч БОЛОВ МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЦАР ТАХЛЫН АЮУЛААС АВРАН ХАМГААЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА. Мөн бялдаржуулах клуб, спорт сургалтын төвүүд цахимаар үйл ажиллагаагаа явуулж, үйлчлүүлэгчдээ аливаа эрсдэлээс хамгаалахыг хүсье.
УОК ард иргэд, аж ахуйн нэгжүүд хамтдаа хичээж байж, халдварт цар тахлыг даван туулах учиртай.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Эрдэнэт хотод цэргийн тангараг өргөх ёслол боллоо

Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Зэвсэгт

2024-11-30

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөхүүд “Тавантолгой түлш” компанид ажиллалаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын мэргэшсэн зөвлөхүүд Тавантолгой түлш компа

2024-11-29

Чанарын аяны шилдгүүд тодорлоо

Тавантолгой түлш компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “ЧАНАР БИДНИЙ ЗОРИЛТ-2024

2024-11-29