СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их хэмжээний дуу цахилгаантай аадар бороо орно

2021-06-14 1124 0

Ойрын хоёр хоногтоо нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр, 16-наас нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, гол мөрний усны түвшин улам нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Зургаадугаар сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ 

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр,борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

2021 оны 6 дугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 16-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 16-17-нд говь, тал хээрийн нутгаар, 18, 19-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр,  борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Зургаадугаар сарын 17-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Хавар, намрын улиралд иргэд угаартах эрсдэл нь өндөр байдаг байна. Учир нь, гадна болон дотоод орчны

2024-10-02

Дотоодын цэргийн штабаас байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдыг сургалтад хамруулж байна

Дотоодын цэргийн байгууллагаас ахлагч бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хааж байгаа цаашид “Ца

2024-10-02

Богд ууланд олон тооны тарвага агнасан хэргийг шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжл

2024-09-13