Цахимаар залилан хийсэн этгээдүүдэд 1-8 жилийн хорих ял оногдуулжээ

2021-06-08 733 0

Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Д, Ц, Б нарын есөн хүнд холбогдох цахим залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.

Дээрх нэр бүхий иргэд нь бүлэглэн 2019 оны арванхоёрдугаар сараас 2020 оны есдүгээр сар хүртэл хугацаанд бусдын фэйсбүүк сүлжээнд хууль бусаар нэвтэрч, найзын холбоотой хүмүүст нь мөнгө зээлэхийг хүссэн утгатай зурвас илгээн нийт 84 иргэнээс 66 сая 853,354 төгрөгийг залилж авсан байна.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэр бүхий таван иргэнд 1-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, бусад дөрвөн иргэнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06