Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар УИХ-гишүүн, ХҮН-намын дарга Т.Доржхандыг хурцаар шүүмжлэв.
Тэрбээр, “Надад сонгууль хамаагүй. Би хөдөө амраад явж байгаа. Гэхдээ Доржханд гишүүний нохой шиг байгааг харж тэссэнгүй. Энэ сонгууль нь дээгүүрээ хуувилдаантай, доогуураа хууралттай,тавилттай сонгууль болоод байна уу гэж хардаж байна Доржханд улсын тодорхой асуудлуудад үг хэлдэггүй, шийдэл ярьдаггүй, хууль зөрчиж байгаа зүйлсийг тоодоггүй, тоосон ч Баттулгатай тэмцсэн өнгө аястай байдаг. Талбай дээр Алдарт эхийн одон авч байгаа эхчүүдийг чи шүүмжилсэн. Шүүмжлэх чинь зөв. Харин яагаад Хүрэлсүх болон МАН-ын талаар огтхон ч муу үг унгаддагүй вэ? Сү.Батболд, Ундармаа гэх хүмүүс рүү үг хэлдггүй байж яагаад хэд хоногийн дараа буух гэж байгаа Баттулгатай тэмцээд байгаа юм.
Чи хэний захиалгаар Баттулгатай сөргөөцөлдөж байгаа вэ. Баттулга Элбэгдорж хоёрын хагарал нүдэн дээр болсон. Одоо Элбэгдорж үг хэлэхээ больсон болохоор Баттулга руу дайрч байна тээн? Элбэгдорж өөрийн чинь юу вэ? 2020 оны сонгуулийн өмнө уулзсанаас хойш Доржханд гэдэг хүнийг би дэмждэг байсан. Харин одоо УИХ-д гарч ирээд Баттулга руу дайрч, ноцдог нохой болж хувирлаа. Хууль гэж яриад байдаг Жагарын хажууд яагаад зогсдоггүй юм. Хүн үхэж байхад юм дугардаггүй, эрх баригч намын өөдөөс юу ч дугардагүй.
Доржханд 28 хоногийн хөл хориог далимдуулж Үндсэн Хуулийн Цэц дээр “өгзөг” Одбаяртай нийлэн Баттулга гэдэг хүний нэр дэвших эрхийг түтгэлзүүлсэн. Т.Доржханд өөрсдийгөө (ХҮН-намын гишүүд)-ыг ухаантай гэж хэлээд байдаг. Ухаалаг шийдвэр чинь хаана байнаа. АНУ-ын хар цагаан арьсны үзэл шиг боловсролын ялгаа Монголд гаргаx гэж байгаа юмуу. Гадаадад төгссөн бол ухаантай дээгүүр сууна гэсэн үг биш. Би өөр шиг чинь гадаадад сурч ажиллаж галуу шувууны мах идэж, гадныхантай найзалж, хөл гар нь болоогүй. Би өөрөөс чинь олон зүйлээрээ дутуу. Гэхдээ би нэг л зүйлээрээ чамаас илүү. Би худалддаггүй!. Магадгүй би тантай энэ улсыг хэрхэн хөгжүүлэх талаар, хэрхэн ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй гэх мэт асуудалаар мэтгэлзэхэд бэлэн байна.
Өөрөө Япончууд шиг соёлын талаар АНУ шиг ёс суртахуун яриад байдаг хэрнээ дээлэн дээр пүүз өмсчихнө. Шүүмжлэхээр Б.Ренчин гэх мундаг хүнтэй өөрийгээ зүйрлээд байгаа. Тавган идээгээ 4 үе засаж, Монгол соёл доромжилсон байж уучлалт гуйгаагүй. Баттулга чамд ямар буруу юм хийсэн юм Доржхандаа!” хэмээн шүүмжиллээ.
SURVALJ.MN
Г.Тэмүүлэн
0 cэтгэгдэлтэй