
Өнөөдөр /06.05/ буюу бямба гаригийн амралтын өдөр цагдаа, хууль хүчний байгууллагын бүх ажилчдыг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй У.Хүрэлсүхийн сурталчилгаанд оролцох үүрэг өгч, уулзалтыг Дотоод хэргийн их сургуульд дээр зохион байгуулжээ. Мөн ХЗДХЯ болон түүний харьяа байгууллагуудын ажилчид, орон нутагт байгаа цагдаа, хууль хүчнийхнийг нийтээр нь ойнлайнаар оролцуулсан байна. Өөрөөр хэлвэл орон нутгийн бүх анги, байгууллагуудыг цахимаар холбож оролцуулжээ.
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сурчалчилгаа өглөө 10 цагт эхэлж, үд хавьцаа өндөрлөсөн ба уулзалтыг зориуд амралтын өдөр тааруулж нэгдсэн зохион байгуулалтан дор хийсэн гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Өнөөдөр үдээс өмнө замын хөдөлгөөнд оролцсон жолооч нар анзаарсан бол зам дээр нэг ч цагдаа зохицуулалт хийж байгаа харагдаагүй юм. Тэрбээр цагдаагийн албан хаагчдын хувьд ЦЕГ-ын дарга, Хурандаа Ж.Болдын өгсөн үүрэг даалгаварын дагуу ийн хүчээр хуралд суух үүрэг хүлээсэн байна.
Монгол цэргийн нэр төртэй цол болох ХУРАНДАА цолтой У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдын алба хашиж байхдаа төрийн ордонд цэрэг, армийн 1000 орчим албан хаагчдыг цуглуулан “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх төрийн бус байгууллагын анхдугаар хурлыг хийж тус байгууллагын тэргүүнээр У.Хүрэлсүх өөрөө сонгогдож байсан түүхтэй.
Саяхныг хүртэл хэлбэрт шүлэнгэтэж, цэрэг, армийн хувцасаар гоёж, буу зэвсэгээр зэвсэглэсэн зургаа түмэнд түгээж явсан Хурандаа У.Хүрэлсүх Монголын хууль хүчний байгууллагынхныг гартаа бүрэн оруулжээ.
6 cэтгэгдэлтэй