Э.Бат-Үүл: С.Зоригийн хэргийн захиалагчтай Ц.Нямдорж өөрөө холбоотой гэж хардаж байна

2021-05-12 774 0

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын 100 хоногийн ажлаа тайлагнах үеэрээ “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчаар С.Бат-Үүлийг шалгасан” гэж мэдэгдсэн. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захилагчаар хотын дарга асан Э.Бат-Үүлийг шалгаж байсан тухай мэдэгдсэн.

Тэгвэл энэ мэдээлэлд мэдээлэлд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хариу мэдэгдэл хийлээ. Тэрбээр “ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хандан “2019 оны 04 дүгээр сард би ХЗДХ-ийн сайд нэр дээр олон жил намайг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбож зохион байгуулалттай гүтгэж байна. Тиймээс цаад эздийг олж, үнэн мөнийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн прокурорт шилжүүлсэн гэх хариунууд ирсэн. Сүүлийн үед сайд Ц.Нямдоржийн гаргасан хачин авирыг хараад би хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан гэх сэтгэгдэл төрж байна. Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч байж болзошгүй зүйлийг хэргийг шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьдаг байсан. Ер нь Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм биш байгаа гэж бодох боллоо. Ц.Нямдорж хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. энэ хүн маш их сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж эхлээд байна. Өөрийгөө хуулиас дээгүүр тавих боллоо” гэв.

SURVALJ.MN, Г.ТЭМҮҮЛЭН

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат улсын ажлыг уяж, замын ажлыг хоёр жил гацааж байна

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нь өөрийн эзэмшлийн газар нэрийн дор улсын ажлыг уяж, газар чөлөөлөхөөр очсон

2024-04-15

Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцжээ

Тавантолгой түлш компанийн удирдлагууд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яамны ха

2024-04-15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хэлэлцэнэ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэ

2024-04-15