Хөл хориог суллаж, ААН-үүдийн үйл ажиллагааг нээнэ

2021-05-03 740 0

Улсын онцгой комиссын Ажлын хэсэг өчигдөр /2021.05.02/ хуралдан, хөл хорионы асуудлыг хэлэлцлээ. Тавдугаар сарын 8-наас хөл хориог суллаж, аж ахуйн нэгжүүдээ шат дараатай нээхээр төлөвлөж байна. Гол нь вакцинжуулалт, халдвар хамгааллын энгийн дэглэмээ хүн бүр барих нь чухал гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Өчигдөр улсын хэмжээнд 94,946 хүн вакцинд хамрагджээ. Нийслэлд 52,082 хүн хамрагдсанаас 30,417 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн байна. Ингэснээр зорилтот бүлгийн 46% эхний тунгаа, 22% нь хоёр дахь тунгаа тариулаад байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт батлагдсан тоо өчигдрийн байдлаар 37,839 болсон. Уг вирусээр халдварлан амиа алдсан хүний тоо 117 болоод буй юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31