Сү.Батболдын хэргийн талаар Солонгосын хэвлэлд!!!

2021-05-03 814 0

Монголын бохир улс төрч болон Солонгос гэр бүлийн хосын мөнгө угаасан хам хэрэг

…..Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Сү. Батболдын Эрдэнэт болон Оюу- Толгой зэрэг томоохон уул уурхайн арилжаанаас их хэмжээний хээл хахууль авч түүнийгээ Солонгос улсын иргэнтэй хамтран оффшорт байрлуулж мөнгө угаасан хэргийн талаар нийтлэгдснийг чадан ядан орчууллаа. Утгыг нь алдагдуулахгүй үүднээс зарим нэг үгсийг их л бодон бодон орчуулсан боловч найруулга зүй нь жоохон эвгүй болчих шиг боллоо шүү хэхэ. Юутай ч зарим нэг хээл хахуульд идэгдсэн улс төрчдийн үнэн төрхийг харахад жоохон ч гэсэн хувь нэмэр болох болтугай..

– Монголын бохир улс төрч болон солонгос гэр бүлийн хосын мөнгө угаасан хам хэрэг –

Монгол төрийн өмчит уулын баяжуулах Эрдэнэт уйлдвэр болон Оюу-Толгойн уурхайг ашигласан бохир улс төрчийн хууль бус урамшуулал/хээл хахууль/ болон хөрөнгийг нуун дарагдуулахад солонгос иргэд хамтарсан хэрэг гарч анхаарлын төвд байна.

Тус хэрэг нь Монгол Улсын улс төрч эх орныхоо уул уурхайн арилжаанаас олон зуун сая долларын урамшуулал хүртэн түүнийгээ нуун дарагдуулсан, цаашлаад түүнийгээ угаасан зэрэг үйлдэлд солонгос иргэн Чон эхнэрийн хамт голлох үүргийг гүйцэтгэсэн болох нь илэрч шуугиан тариад байна.

Өнгөрөгч 11-р сарын 18-ны өдөр Английн дээд шүүхээс ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын хөрөнгө болох 15,235,500 еврог битүүмжилсэн хэмээн мэдэгдсэн ба 10,000 еврогоос дээш хөрөнгөө хөрөнгийн мэдүүлэг хийхийг шаарджээ. Уг хэргийн талаар шүүхээс Батболд болон солонгос улсын иргэн Чон эхнэрийн хамт төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр болон Оюу-Толгойн уурхайтай холбогдох хууль бус арилжаагаар олон зуун сая долларын урамшуулал хүртэн нуун дарагдуулсан ба энэ нь цэвэр “хээл хахуулийн хэрэг” хэмээн онцолсон байна. Мөн Самсунг группийн ажилтан байсан солонгос иргэн Чон болон түүний эхнэр Ким нарыг тус хэрэгт холбогдуулан Батболдын “төлөөлөгчид” хэмээн дурджээ.

Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд нь өнгөрсөн 2009 оноос 2012 он хүртэл МУ-ын ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэсэн ба Монгол Ардын Намын даргын албыг хашиж байсан, Монголын хамгийн баян хүн бөгөөд Хятадтай холбоотой бохир улс төрч гэдгээрээ алдартай нэгэн юм. Тус хэрэг илрэх болсон шалтгаан нь Батболд болон түүний солонгос хамтрагчид болох нийт зургаан хүн нийлээд Хятад, Швед, Ирланд зэрэг улсуудад компани байгуулан Монголын хамгийн том зэсийн уурхай болох Эрдэнэтийн уурхаатай шударга бус гэрээ байгуулснаас эхлэлтэй аж. Хамгийн анх байгуулсан шударга бус гэрээний дагуу Батболд болон Чон нар нь дөрвөн гадаад компанийг байгуулан түүгээрээ дамжуулан Эрдэнэт уурхайгаас хууль бусаар олсон мөнгөө оффшор дансанд байршуулж нуун дарагдуулсан нь илэрсэн байна.

Түүний дараа тэрээр өөр нэгэн зэсийн уурхай болох Оюу- Толгойн уурхайн 51%-ийг эзэмшигч Рио-Тинто компаниас авлига аван түүнийгээ хэд хэдэн компанийн оффшор дансаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэх мэт их хэмжээний мөнгө угаалтын компанийн сүлжээг бий болгосон нь тогтоогджээ. Үүний улмаас Монгол улсын төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон дээрх хоёр уурхайн зүгээс шүүхийн нэхэмжлэл гаргасан нь Нью-Йорк мужийн дээд шүүхэд шилжигдсэн байна.

Үүний дагуу Английн шүүх болон хэд хэдэн улсын шүүхээс Батболд болон түүний хамтрагчдын эзэмшиж буй их хэмжээний гадаад дахь хөрөнгийг битүүмжилсэн байдалтай байна.

Батболдын хамсаатан Солонгос гэр бүлийн хос гэж хэн бэ?

Тус хэрэгт Батболдын төлөөлөгчөөр цоллогдсон Самсунг корпорацын ажилтан байсан Чон нь анх 1987 онд Самсунгт ажилд орсон байна.

Тэрээр Самсунг болон Эрдэнэт үйлдвэртэй хамтран Монголд байгуулсан Erdsam компанид ажиллан монгол талтай ихэд нягт холбоотой болсон ба 2007 оноос хувийн компаниа байгуулан ерөнхий сайд асан Батболдын төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ.

Мөн тэрээр одоогийн байдлаар 8 улсад 60 компаний үүсгэн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшдэг ба эдгээрээс ихэнх нь Монгол улстай шууд хамааралтай гэдэг нь илчлэгдсэн байна.

Тэрээр өнгөрсөн 2012 оноос 2014 онуудад Батболдын хүүхдүүдийн Бостонд амьдардаг орон сууцыг эзэмшдэг компаний захирал байсан бөгөөд Батболдын өмнөөс Нью-Йорк, Лондон, Хонг-конг зэрэг хотуудад 31 сая долларыг эзэмшдэг болох нь илэрчээ. Түүний эхнэр болох Ким ч мөн адил 8 улсад 25 компантай Тайланд, Хонг-конг зэрэгт 14 сая доллартай тэнцэх үл хөдлөх хөрөнгийг эзэмшин Батболдтой ойрын харилцаатай байдаг аж. Үүний улмаас Монгол дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын улс төрийн бохир сүлжээнд солонгос иргэд хамтарснаар Солонгос улсын дүр төрхөд муугаар нөлөөлж буйг эрс шүүмжилсээр байна.

Монгол дахь солонгос иргэд ч мөн адил Солонгосын татварын албаыг энэ хэргийн талаар сайтар ажиглах хэрэгтэйг сануулсаар байна.

Ерөнхий сайд асан Батболдоос эхлэлтэй авилга хээл хахуулийн давалгаа бүхэлдээ Монголыг нөмөрч байна.

Үүний зэрэгцээ өнгөрөгч 22-ны өдөр МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь МАН-г татан буулгах захирамж гаргажээ. Тус захирамж нь МАН-ын хараат байдалд орсон ҮХЦ-ээс одоогийн ерөнхийлөгчийг 2 дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг хассанаас болжээ. Энэ нь ерөнхий сайд асан Батболдын тус хэргийг ил болоход нөлөөлсөн гэж үзэж болно. Учир нь гэвэл дээр дурдсанчлан Батболд нь МАН-ын даргын алба хашдаг байсан ба одоо болтол намдаа ихээхэн нөлөөтэй хэвээр, дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр яригдаж байсан аж. Тус өдөр ерөнхийлөгч Баттулга нь үндсэн хуулин дахь цэрэгжилтийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намыг татан буулгах талаар дурдсан бөгөөд “МАН нь улс төрийн намуудтай нэгдэн цэрэгжилтийн бүтцийг бий болгон улс орны ардчиллын суурийг заналхийлж байна” хэмээн эрс шүүмжилжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал өндөрлөлөө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.

2024-09-04

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүд

2024-09-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 он

2024-07-02