Албан үүргээ гүйцэтгэж явсан олон нийтийн цагдаад “Цагдаагийн дэд ахлагч“ цол олгожээ

2021-04-29 1163 1

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг улс орон даяар зарлаад 18 хонож байна. Энэ хугацаанд цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн мөн олон нийтийн цагдаа нар иргэдийн хөл, хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Тэгвэл Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар олон нийтийн цагдаа А.Анхбаярыг тус цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасагт цагдаа жолоочоор томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгосныг ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь гардуулжээ.

Цагдаагийн байгууллагын амаргүй бөгөөд нэр хүндтэй албанд мөр зэрэгцэн зүтгэх болсон цагдаагийн дэд ахлагч А.Анхбаяр танд АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ахмад хилчин Ү.Сэргэлэн Гавьяат тээвэрчин цол тэмдэгээр шагнууллаа

Ахмад хилчин, бэлтгэл ахлах ахлагч Үржингийн Сэргэлэн нь Хил хамгаалах байгууллагад 1968 оноос 1990

2026-05-15

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг завшиж, шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, дахин “мөнгө идсэн” үү?

Манай улсад танил тал, найз нөхөд, нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж, хамгаалуулж төрд ажилладаг, танил

2026-03-10

Ц.Хулан гадаадын иргэншил хүсч магадгүй гэжээ

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүсэлт хүргүүлжээ. Уг хү

2026-01-19