Хоёр ч удаа хүний амь авч одсон 0214-р ангид “Чөтгөр шүглэв” үү…?

2021-04-13 929 1

Өнгөрсөн Пүрэв гаригт /04-08/ Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Тэд уг хэргийг үйлдээд оргон зайлсан бөгөөд тэднийг хэрэг гарснаас хойш гурван өдрийн дара өглөөний 10 цагийн үед Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс баривчилсан юм. Тухайн хоёр цэрэг ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бууж өгсөн гэдгийг албанынхан мэдэгдсэн.

Харуулын даргаа буудаж хөнөөсөн хоёр цэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт цагдан хорьсон ба уг хэргийг шалгаж эхэлсэн тухай ХХЕГ-аас мэдээлэв. Тэгвэл дээрх 0214-р ангид өмнө нь бас нэгэн ноцтой хэрэг гарч байсныг эргэн сануулъя!. Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд мөн Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214-р ангид тус ангийн офицер нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар хэвлэлүүд дурдаж байв. Тухайн үед хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн офицер өөрийгөө боомилсон байдалтай нас барсан харамсалтай явдал боллоо. Тэрээр гэр бүлийн гачигдлаар чөлөө авч, Алтай сум руу явсан байсан. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэсэн мэдээлэл өгч байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач хадам ээжийнхээ буяны ажилд оролцохоор Алтай сум руу явж байсан гэх мэдээлэл гарч байсан юм. Офицер нас барсан хэрэг мартагдаад 2 сар гаруйхны дараа ийн тус дугаар ангид хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөсөн ноцтой хэрэг дахин гарав. Үүний шалтгааныг цэргүүд дурангаа хагалж, сум дутаасан тул дарамтлуулахаас айгаад ийм үйлдэл хийсэн гэж зарим эх сурвалжууд үзэж буй юм. Энэ талаар ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лханчинжав хэлэхдээ; “Хилийн цэргийн ангиудад дарамт шахалт байхгүй. Цэрэгтэй дүрмийн бус харьцсан тохиолдлыг таслан зогсоосон.

Архи уусан тохиолдолд үндсэн ажлаас нь чөлөөлдөг, өшиглөсөн, цохисон тохиолдолд ажлаас нь халах дүрэм мөрдөгдөөд 10 жил болж байна” гэж мэдэгдсэн. Мөн “Манай мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр тухайн цэргүүд сэтгэцийн хувьд эрүүл цэргүүд байсан. Тухайн заставт гурван офицер ажилладаг. Офицер бүр сэтгэлзүйч байх ёстой. Бүгд энэ чиглэлээр суралцсан байдаг. Хилийн цэргийн сургуульд сэтгэл зүй, соёл мэдээллийн ажилтан мэргэжлээр офицеруудыг дөрвөн жилээр сурган төгсгөдөг. Хилийн анги болгонд энэ чиглэлээр төгссөн офицерууд ажиллаж байгаа” хэмээсэн. Гэвч энэ ангид удаа дараа хүний амь нас хохирч, байлдагч хөвгүүд “аавын хаалга” татахад хүрлээ. Гэтэл бодит байдал дээр сэтгэлзүйч тулж ажиллаг гэх офицерүүд амиа хорлодог, цэргүүддээ нэр хүндтэй даргаа бууддаг? Ам, ажил хоёр нь тас зөрөөд, арьсаа хамгаалдаг дарга нар ажлаасаа тас зуураастай байна. Тун саяхандаа Увсад нэг цэрэг төөрсөн. Оросын хил даваад авчирсан байдаг. Хилийн цэргийн ангиудад чухам юу болоод байна вэ. Холбогдох албаны Сайд дарга нар нь анхаарлаа хандуулах цаг болсныг Хилийн цэргийн ангид гарч буй бодит зөрчлүүд илтгэж байна.

Эх сурвалж: SURVALJ.MN, Ч.Түвшин

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалаанаас нэг супер азтан тодорч, 5-30 сая төгрөг хожлоо

Энэ сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. Бүртгүүлсэн баримтын тооноос шалтгаалаад авах

2025-03-19

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11