Арбитрийн шүүх дээр ялагдахын тулд хөл хорио тогтоосон уу?

2021-04-12 980 1

Иргэдийн гар дээр тавьсан 300 мянган төгрөг ба ердөө 2 хоногийн өмнө огцом тулгаж мэдэгдсэн 14 хоногийн хөл хорио чухам ямар зорилготой байгаа вэ гэдэг нь өнөөдрөөс мэдэгдэж эхэлж байна.

Юуны өмнө ҮХЦ-ийн Бага суудлын Хуралдааныг шууд алгасан Дунд суудлын хуралдааныг 4 сарын 16-нд зарлаж Үндсэн Хуулийг зөрчин Халтмаагийн Баттулгыг нэр дэвших эрхгүй хэмээн зарлахаар бэлтгэжээ. Ингээд Монгол Улсад хууль биш МАН-НАМ бүхнийг шийддэг боллоо.

Дүгнэж хэлбэл төрийн эргэлт гэсэн үг.

Үндсэн Хуулийг гишгээд МАН-НАМын шийдвэрээр ямар ч хуулийг няц дарна гэсэн үг л дээ. Энэ бол эхний асуудал.

Хамгийн ноцтой нь энэ 4 сарын 30-нд Лондонгийн Арбитрийн Шүүх дээр Оюу Толгойн асуудлыг хэлэлцэж “Оюу Толгойг тойрсон авилгын шинжтэй хэрэг зургаан улсад илэрсэн тул Монгол Улс үүнд сөрөг нэхэмжлэл гарган оролцож өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой” хэмээн Оюу Толгойн гэрээг цуцлах боломжийг Монгол Улсад олгох тул чухам л үүнийг зогсоож ямар нэг жагсаал цуглаан, элдэв эсийн саадгүйгээр Арбитрийн шүүх дээр сөрөг нэхэмжлэл гаргалгүй Монголыг ялагдуулахын тулд ийнхүү 14 хоногийн хөл хорио тогтоосон болох нь одоо тодорхой болж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаан дээр энэ тухай мэдэгдэл хийсэн ба энэхүү бузар санаархлаа зогсоохыг МАН-НАМаас Монголчууд бид шаардах ёстой болжээ.

Оюу Толгой гэдэг бол МАН-НАМын өмч бишээ. Энэ бол Монголын Ард түмнийг хэдэн үеэр нь тэжээх асар их нөөц бүхийн орд газар юм.

Саяхан РиоТинто ноогдол ашиг нийт 7 тэрбум 200сая долларыг хувьцаа эзэмшишчиддээ тараасан

Үүний 2 тэрбум 112 саяыг нь бид авах ёстой байлаа. Өнөөдрийн тэр 300 мянга бол 1 их наяд төгрөгийн татварын мөнгийг хуваасан явдал бөгөөд хэрвээ ноогдол ашиг аваад эхлэх юм бол иргэн бүрийн гар дээр сая гаруй төгрөг тавих боломжтой болох байсан юм.

Гэвч энэхүү дээрмийн гэрээнээс шалтгаалан авч чадаагүй байгаа ба чухам энэ мэтээр МУ-ын иргэн бүр ногдол ашиг авах боломжтой болж байсныг хөл хориогоор далимдуулан нам дарж өнгөрөөх гэж байгаа ажээ.

Энэ бол урвалт, энэ бол гэмт хэрэг.

4 сарын 26-ны өглөө бид хориогоо дуусгаад гарахад цаана нь ажлын 4 хоног үлдэнэ.

Энэ хугацаанд Лондонгийн Арбитрийн Шүүхэд яагаад ч сөрөг нэхэмжлэлийн баримт материалыг бүрдүүлж өгч чадахгүй. МАН-НАМ харин бүх юм өнгөрсний дараа хамаг бурууг Корона руу тохоод өнгөрнө.

Чухам л ийм луйврын төлөө хөл хорио тогтоосон байх нь. Чухам л ийм зорилгын тулд иргэдийн гар дээр нэг муу 300 мянгыг чулуудсан байх нь.

МАН-д ганц л эрх ашиг байдаг ба тэр нь Сү.Батболд ба тэдний оффшорчид ажээ.МАН эх орноосоо урважээ.МАН Оюу Толгойг Канадуудад үүрд бэлэглэх гэж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22