Ч.Сайханбилэг: Оюутолгой, Оросын талд байсан “Эрдэнэт”-ийн хувь хоёр олон шийдвэрийнх нь арыг дааж байна даа

2021-04-09 776 1

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн үздэг. Тиймээс тухайн үед МАН-аас Дубайн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулж, уг гэрээ Монголд ашиггүй байна гэж үзсэн юм. Түүнчлэн ганцхан Дубайн гэрээгээр ч зогсохгүй Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмент ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн худалдаж авах эрхээсээ татгалзаж, УИХ-д танилцуулахгүй “Монголиан коппер корпорейшн” компанид  давуу эрх олгож худалдах шийдвэр гаргасан гэж үздэг. Тэгвэл нэг талаараа Экс Ерөнхий сайдыг Оюутолгойн далд уурхайн том төслийг хөрш улсын эсэргүүцлийг сөрөн байж, хөдөлгөж чадсан, Оросын талд байсан Эрдэнэтийн хувийг эх орондоо авчирсан хэмээн зөвтгөх хүмүүс ч байгаа юм. Коронавируст цар тахлын үед У.Хүрэлсүхийн толгойлж байсан Монгол улсын Засгийн газраас өрхүүдийн тог, цахилгаан, усны төлбөрийг 100 хувь тэглэхээр болсон ба энэхүү шийдвэрийн төлбөрийг Эрдэнэт үйлдвэр даахаар болсон байдаг. Мөн хамгийн сүүлд гэхэд Засгийн газраас ээлжит Хатуу хөл хөл хорионы үеэр иргэн бүрд 300 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэртэй холбойтойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Цаг хугацаа, үнэн 2 ямар ч улс төрийг гүйцэх юм даа. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана гэдэг. Оюутолгой Эрдэнэт хоёр олон шийдвэрийнх нь арыг даасаар. Хэрвээ хагас жилийн тог цахилгааны мөнгөө Оросын талаас эхлээд гуйж зөвшөөрүүлэх байсан, Оюутолгой далд уурхай өнөөдрийг хүртэл ч эхлээгүй байх байсан гэж бодохоор л…” гэжээ.

SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

9-14 насны 8 хүүхэд мөргөж, нэг хүүхэд амиа алдлаа

Өнөөдөр /2024.04.17/ 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius

2024-04-17

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат улсын ажлыг уяж, замын ажлыг хоёр жил гацааж байна

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нь өөрийн эзэмшлийн газар нэрийн дор улсын ажлыг уяж, газар чөлөөлөхөөр очсон

2024-04-15

Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцжээ

Тавантолгой түлш компанийн удирдлагууд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яамны ха

2024-04-15