Д.Ганбат: МАН засаглаж чадахгүй байгаа нь илэрч байна

2021-04-08 931 1

Төрийн ордон бараг голомт болсон юм шиг байна. Короновирусыг ингээд алдлаа. Эдийн засаг эрүүл мэнд аль алийг нь хамгаалж чадсангүй. Засаглаж чадахгүй байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгчийн хориг бол хуулийн дагуу. Хуулиа дээдэлж Хууль зүйн байнгын хороо дарааллын дагуу хэлэлцэх хэрэгтэй. Чуулган болон байнгын хорооноос гарч байгаа үг үсэг, цэг таслал бүхэн хуулийн дагуу байх ёстой. Гэтэл өөрсдөө үүнийгээ биелүүлж чадахгүй бол бусдаас хуулийн дагуу байхыг шахаж шаардах эрхгүй болно. Муйхарлаж зүтгэхгүйгээр хуулиа дээдлэн ажиллацгаая. Өнгөрсөн зуун жилийн 96-д нь МАН засагласан. Гэтэл зуун жилээ тэмдэглэж яваад ковидыг алдчихлаа. Ковид нэрээр хэлэлцэж байгаа асуудлыг гуравхан минутад багтаан хөнгөн шийдвэр гаргаж байна. Хариуцлагатай байх хэрэгтэй.

Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлэг Цэцийн гишүүний асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригт авсан завсарлагыг сунгах хүсэлтэй байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10