Хэргийн зангилаа тайлагдах мөч удахгүй…

2021-04-02 1108 1

1992-оны үед Ц.Нямдоржийг БНХАУ-ын тусгай албад сонирхон ашиглаж болох хүн гэж үзэж аль болохоор өөртөө татахыг хичээж урилга өгч, Бээжинд урьж амаар нь гартал нь дайлж цайлдаг байв. Энэ мэдээлэл хэвлэлээр их олон гарч байв.

БНХАУ-ын тагнуулынхан Ц.Нямдоржоос хэд хэдэн бодитой зүйл дээр туслаж дэмжихийг хүсч байжээ. Тухайлбал Монгол улсын экспортын гол бүтээгдхүүн болох ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ БНХАУ-д зардаг болгох дээр дэмжлэг үзүүлэхийг хүсч байв. (Тэр үеийн БНХАУ-ын Стратегийг ойлгоход амархан байна. Монгол улсын гадаад худалдаанд хяналт тавьж, Орж байгаа бүх валютыг тоо ширхэгээр нь мэдэж байх зорилго агуулсан бололтой.)

Ц.Нямдорж Хятад түншүүдийнхээ хүсэлтийг хангах үүднээс 1992-оноос Эрдэнэтийн захирал Ш.Отгонбилэгтэй дотно холбоо үүсгэж найзлаж нөхөрлөх хэмжээнд хүрсэн аж. Улмаар Хятадуудын хүсэлтийг хангаж, тодорхой хэмжээний Зэсийн Баяжмалыг зардаг болсон гэнэ.

Ш.О нь сүйхээтэй эр байсан бөгөөд өөрт хэрэг болох хүнд мөнгө хөрөнгө хайрлахгүй хаяж татаж авдаг тул Нямкад мөнгө цутгасан нь ойлгомжтой юм.

1996-онд МоАХ эвсэл сонгуульд ялж ЗГ-аа байгуулсан байсан.Улсын төсөвт Эрдэнэт үйлдвэрээс төлөх татварууд сох дутах тул Эрдэнэтэд шалгалт оруулжээ. Гэтэл Ш.О Эрдэнэтийн мөнгөөр хувьдаа Охин ХХК байгуулж, тэр ХХК-ынхаа дансаар бүх гүйлгээг хийж, Орлогоо Оффшёр бүсэд хадгалаж, алсдаа Эрдэнэт үйлдвэрийг хувьчлаж авахаар Н.Багабанди, С.Баяр нартай хуйвалдсан байжээ.

1998-4-23-нд Ц.Элбэгдоржийн ЗГ байгуулагдаж, Эрдэнэтэд үүссэн асуудалд хатуу зарчим барьж, Ш.О- дээр нэхэмжлэл гарган Шүүхэд шилжүүлсэн байв.

Эрдэнэтийн ТУЗ-д ЗГ-ыг төлөөлж Дэд бүтцийн сайд С.Зориг оролцдог байж.

С.Зориг Эрдэнэтэд шалгалт хийсэн баримтыг ЗГ-ын хуралдаан, УИХ-ын чуулган зэрэгт танилцуулж байв. Тухайлбал Казахстаны Балхашийн Зэс хайлуулах үйлдвэрт 10 сая $-ын баяжмал өгөөд мөнгөө авч чадаагүй нь хэлж байв.

1998-7-20-нд Ц.Элбэгдоржийн ЗГ-г Сэргээн босголтын банкны асуудлаас болж огцруулсан агаад 1998-8-20-нд үүрэг гүйцэтгэгч сайд нар хуралдан Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоож, Ш.О-г огцруулжээ. Ш.О-нь тамга тэмдэгээ авч зугтаан, Н.Багабандийн ивээлд шургасан байв.

1998-9-18-нд Ш.О, Чимгээ, Амгаланбаатар, Содномдаржаа,Отгонбаатар, 2 жолооч, Очирбат гэх бөө, бас Батпүрэв ламын хамт хээр гарч, Бярууны зүрхийг амьдаар нь сугалаж, цусан тахилга үйлдэж, хатуу тангараг тавьж байжээ.

МоАХ эвслээс Е-сайдад нэр дэвшсэн хүнд Ш.О-г Эрдэнэтийн захирлаар буцааж тавь гэсэн болзол тавьж, Ерөнхийлөгч Н.Багабанди буцааж байв.

С.Зориг Е-сайдад нэр дэвших сургаар ЕТГ-ын дарга С.Баяр очиж уулзаж энэ болзлуудыг тавьж байсан аж.

1998-10-02-нд С.Зориг алагдаж, 1998-10-03-нд нь Ш.Отгонбилэг Эрхүүгээр дамжин АНУ-д зугтааж гарсан байдаг.

Н.Багабанди ерөнхийлөгч 1999-оны эхээр ЧЕХ улсад айлчлахад Ш.О нь АНУ-гаас ЧЕХ –д тосч очиж уулзаж байв.

Н.Багабанди Монголд ирээд Ш.О-гийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан М.Алтанхуягийг Е-прокуророор томилуулж, найз Ганбатыг нь Е-шүүгчээр томилов. Эд Ш.О-гийн бүх хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байна.

1999-оны зун Ш.О Монголд буцаж ирж, МАН-ыг санхүүжүүлж, 2000-оны сонгуульд ялуулав. Ш.О-нь Завханаас УИХ-д сонгогдож байв.

Мөн 2000-онд дээр Ц.Нямдорж УИХ-ын гишүүн болж, улмаар ХЗДХ-ын сайд болж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг нэг мөсөн баллах ажилдаа орсон гэхэд болно.

2012-онд Е-прокурор Алтанхуягийг чөлөөлж, 2012-онд АН сонгуульд ялж ЗГ байгуулснаар Ерөнхийлөгч, Е-сайд, Прокурор, Шүүхээс Ш.О-ийн нөлөөг үгүй хийснээр С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажил жинхэнэ утгаараа хийгдэж

Чимгээ, Содномдаржаа, Амгаланбаатар нарыг илрүүлэн 2015-онд ялласан ажээ.

2016-оны УИХ-ын сонгуульд МАН ялж Ц.Нямдорж УИХ-ын дэд дарга болсноор энэ хэргийг баллах ажлаа үргэлжлүүлэн хийжээ.

Бид одоо бодит байдлыг харж сууна.

Доорх зурагт АСУУЛТЫН тэмдэг бүхий хэсэгт Эрдэнэтийн аж ахуйн албаны дарга буюу Чимгээгийн дарга гэх хүн уг хэргийг гардан зохион байгуулж байсан бололтой.

Тэр хүн нь УВС хүн гэх агаад Ц.Нямдоржийн ойрын сүлбээтэн ч гэгддэг. Энэ хүн нь алуурчдыг Ш.Отгонбилэг нартай шууд холбодог хэргийн зангилаа нь ажээ.

Эх сурвалж: Bayanaa Tatar

LIKE дарж нэгдээрэй !!!
  • 23 жилийн өмнөх үнэнг одооны 40 хүртлэх насны хүмүүс мэдэхгүй. Тэр үед би 38 настай байсан. Тэр үед  яг энэ баримтууд нотлогдоод илрэх гэж байтал Мэнгэт гэдэг хүн орж ирээд л хуулийг ч самарч өгсөн дөө. Тэр үеийн бүх ТВ-н архивд баталгаатай байгаа даа. Устагчихаагүй бол….

Холбоотой мэдээ

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Хавар, намрын улиралд иргэд угаартах эрсдэл нь өндөр байдаг байна. Учир нь, гадна болон дотоод орчны

2024-10-02

Дотоодын цэргийн штабаас байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдыг сургалтад хамруулж байна

Дотоодын цэргийн байгууллагаас ахлагч бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хааж байгаа цаашид “Ца

2024-10-02

Богд ууланд олон тооны тарвага агнасан хэргийг шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжл

2024-09-13