Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдэж нийт 94 боллоо

2021-04-02 824 0

Дархан-Уул аймагт коронавируст халдвар сүүлийн 24 цагийн байдлаар 15 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт тохиолдол 94 боллоо. Шинээр нэмэгдсэн тохиолдлууд бүгд өмнөх өвчлөлийн гэрийн болон тусгаарлалтын байрнаас илэрсэн байна.

Сайн мэдээ: Эмчлэн тусгаарлах байрнаас 14 иргэн эмчлэгдэж эдгээд гэрийн тусгаарлалтанд шилжин гарч байгаа бол ажиглан тусгаарлах байрнаас 13 хүн гарсан байна.

УОК-оос хязгаарласнаас бусад үйл ажиллагааг нэмж хязгаарлахгүй.

-УОК-оос улс орон даяар хязгаарлахаар болсон нэр бүхий ААНБ-уудыг 4.1-5 хооронд үйл ажиллагаагаа зохицуулах боломж олгон 4.5 өдрийн Даваа гаригаас эхлэн хязгаарлалтыг мөрдүүлнэ.

-Хязгаарласнаас бусад үйл ажиллагаа 4.5 өдрөөс оройн 20.00 цаг хүртэл ажиллах боломжтой.

Уул уурхайн ээлж солилт тухайн компаний зохион байгуулалтаар хэвийн үргэлжилнэ.

Газар тариалан, ХАА эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангахаар ажиллаж байгаа болно.

Вакцинжуулалтын ажлыг энэ амралтын өдрүүдэд томоохон худалдаа үйлчилгээний байгууллагууд, хүнсний түгээлт, тээвэрлэлт, махны худалдаа эрхлэгчид, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд болон ЭМБ-аас гаргасан архаг суурь өвчтөн, ахмадуудыг хамруулах хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Дархан, Буян, Номин,Оргил, Замчин зэрэг томоохон зах худалдааны төвүүд вакцинжуулалттай холбоотой хагас, бүтэн сайнд амарна.

Эмийн сангуудаар худалдаалагдаж буй маскуудыг шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй. Гэхдээ дахин лабораторийн шинжилгээнд хамруулж байгаа гэх мэдээллийг Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31