Якутад амьдардаг Монгол эрдэмтэн Б.Баасансүрэн

2025-05-06 309 0

Б.БААСАНСҮРЭН: Цааны дөрвөн улирлын хорголыг нарийн судаллаа. Энэ дундаа зун, намрын хоргол нь төөнө эмчилгээнд үр дүнгээ өгч байна. Ер нь зэрлэг цаанаас хаях юм үгүй. Якутад амьдардаг хүмүүс тэр хүйтэнд аж төрөх эрч хүчээ цааныхаа махнаас авна шүү дээ. Мах нь C витамин ихтэй.

Цаа их гайхамшигтай амьтан. Байгалиа ямар гоё хайрлаж аж төрнө гээ. Иддэг ургамлынхаа үрийг өөрсдөө тараагаад явна. Хоргол нь бордоо болно. Ер нь байгальд оршино гэдэг их том урлаг. Байгалиа хайрлаж байж хайр хишгийг нь хүртэнэ гэдгийг амьтад мэддэг, мэдэрдэг.

Хүн ч гэсэн байгалийнхаа хайр хишгийг хүртдэг шигээ байгалиа хайрладаг бол хэчнээн сайхан бэ гэж бодох л юм.

Тэндэхийн зэрлэг цаа буга чинь өөрсдийнхөө биеийг өөрсдөө Монголд байхгүй ургамлаар эмчилчихдэг. Эмч цаа өнөө өвсийг нь зууж авчраад бусдыгаа эмчилнэ гэхээр чамд сонин санагдаж мэднэ. Гэхдээ л тэгдэг. Чононд хөөгдөөд бэртсэн цаандаа авчирч өгсөөр байгаад хавиргыг нь хачин сайхан эдгээчих жишээг яг дэргэдээс нь харсан шүү, өвөө нь. Яг л гагнасан мэт эдгэсэн байсан.

Дэлхийн биологид зүй ёсоор судалж шинжлээгүй ургамал л даа. XIII зуунаас эхлээд Якутын айхавтар бөөнүүд хэрэглэж байсан юм билээ. Өөрсдөө хоёр гурван янзаар нэрлэдэг. Нэг нэршил нь чонын ургамал. Энэ ургамлыг сүүлийн 13жил нарийн судаллаа. Өвчин зовлонтой, хорт хавдартай хүмүүст хэрэглүүлж үзлээ. Бага зэргийн амжилт олж л байна. Якутын ид шидтэй энэ ургамлыг патенжуулах ажил байна аа, өвгөн ахад нь.

Цааны амьдралыг судлах тусам асар сонирхолтой гэж яана. Хөтлөгч цаа гэж бий. Зайлшгүй аюулаас хамгаалах үүрэгтэй. Баатар цаа гэж байна. Чоно дайрлаа гэхэд баатар цааны командаар цааны сүрэг дороо эрчтэй хуйлран эргэлдчихдэг. Баатар цаа нь оройлдог гэсэн үг. Ингээд эргэлдчихээр сүрэг рүү дайрсан араатан цуцчихаж байгаа юм.

Өвгөн ах нь цааг бурханы амьтан гэж сүсэлдэг. Бурханы энэ сайхан амьтныг судлахад хүний нэгэн нас хүрэхгүй юм даа. Гэхдээ энэ амьтны жаран хувийг нь судлаад өгчихлөө л гэж өөртөө олзуурхал төрж яваа.

Нас дараад ирэхээр өмнөх шигээ эрчтэй ажиллахаа больчих юм. Жаран настайдаа хийж байснаа хийж чадахгүй ч болж байх шиг. Харандаа, баллуур нийлүүлж суухад хүндрэлтэй болж байна. Ялангуяа өвөл. Энэ жил гэхэд л Тувад хоёр метрийн цастай, 60-72 хэмийн хүйтэн байлаа.

#nio_talk

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ханд

2025-11-20

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

ӨМНӨГОВЬ: Тэмээ судлалын ажлын хэсэг хуралдлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэ

2025-11-13