ХНХЯ: 1979 оноос хойш төрсөн хүмүүс НД-ын санд төлсөн шимтгэлээс хамаарч тэтгэвэр авна

2023-02-13 466 0

Нийгмийн даатгалын тухай хуульд орж буй өөрчлөлтийн талаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээллээ.

Тэрээр “Уг хуулийн төсөл нь иргэд болон даатгуулагчдад ашигтай гэж ойлгож болно. Зохицуулалт хийхийн тулд иргэд, олон нийтийн гаргасан бүх саналыг тусгасан. Иргэдийн бүх орлогоос НДШ авна гэдэг бол ташаа мэдээлэл. Тийм жишиг Монголд байтугай дэлхийн хэмжээнд ч байхгүй. Бидний өргөн барьсан хуулийн төсөлд системийг өөрчлөх, олон бодлого зохицуулалт багтсаныг энд онцолъё.

Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо болон олон давхарга тэтгэврийн тогтолцоонд нэвтрэх зохицуулалтууд хийхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор одоо мөрдөж байгаа хуулийн зүйл заалтуудаас өөрчлөлт хийсэн зүйл байхгүй. Нас, орлого, шимтгэлтэй холбоотой заалтууд хэвээр мөрдөгдөж байгаа юм. Одоогийн хуулинд НДШ-ийг цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой уялдуулж авахаар заасан байдаг.

Нийгмийн даатгалын бодолт буюу тэтгэврийг яаж тогтоох асуудалд илүү шударга зарчмаар, цаашид тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогын хувилбарууд яригдаж байгаа. Тэтгэврийн хувь хэмжээ 45 хувь байсныг бууруулсан гэдэгт хариулт өгөхөд энэ нь 1979 оноос хойш төрсөн хүмүүст хамаарахгүй. 1979 оноос хойш төрсөн даатгуулагчид шимтгэлд суурилсан аргаар тэтгэврээ тогтоолгож эхэлнэ. Гэхдээ энэ нь 2029 оноос хэрэгжиж эхэлнэ. Эсвэл хугацааг нь хойшлуулж ч магадгүй. Мөн улсад олон жил ажилласан хүмүүсийн тэтгэврийн хэмжээ өндрөөр тогтоогдох бодолтыг энэ төсөлд тусгасан.

Одоогийн хуулинд зааснаар тэтгэврийн сангийн хөрөнгийг Монголбанк болон Засгийн газрын үнэт цаас, арилжааны банканд байршуулах гэсэн гурван сонголт бий. Шинэчилсэн хуулийн төсөлд дөрөв болгож, төв Төрийн санд байршуулах зарчмыг нэмэлтээр оруулсан. НД-ын сангийн мөнгийг найдвартай байх асуудлыг чухалчилж байгаа.

Мөн 1979 оноос хойш төрсөн хүмүүс НД-ын санд хэр хэмжээний шимтгэл төлснөөс хамаарч, үнийн дүнтэй дүйцэхүйц шударга байдлаар тэтгэвэр авах боломжийг бүрдүүлсэн. Нийгмийн даатгалын тодорхой хувийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн тохиолдолд өвлүүлэх боломжтой болно. Хуримтлалын сангийн мөнгөө боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах боломжийг шинэ хуулийн төсөлд тусгаж өгсөн. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог мөн оруулж ирж байна. Ингэснээр ААН, байгууллага, даатгуулагчид НД-д шимтгэл төлөхөөс гадна, хувийн тэтгэврийн санд шимтгэл төлөх боломжтой” гэлээ.

Хуулийн төслийг Парламент.мн болон Яамны вэб сайтаас үзэж танилцах боломжтой гэдгийг тэрээр мөн онцолсон юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31