“Цемент шохой” ТӨХК-иас “Тавантолгой түлш” ХХК-д олонд талархал илэрхийлжээ

2022-11-30 242 0

Цемент шохой ТӨХК-иас манай хамт олонд талархал ирүүлжээ.

Тэрбээр, “Цемент шохой ТӨХК-иас манай хамт олонд талархал ирүүл Нүүрс тээврийн зардал эрс нэмэгдсэн буюу ердөө 60 хоногийн дотор 2 дахин өссөнөөс гэрээт компаниуд алдагдалд орж 9-р сараас нийлүүлэлтээ тасалсан. Ингээд нөөц хорогдсоор өнөөдөр Цемент, Чулуунцар, Шохойн үйлдвэр зогсох аюултай байдалд орж, балрах шахлаа.

Манайх зогсвол дагаад Эрдэнэтийн зэсийн баяжуулах үйлдвэр, Хөтөлийн дулааны станц зогсох гинжин хэлхээтэй. Хөтөлийн “Цемент, Шохой” стратегийн ийм чухал үйлдвэр…
Бид 2 сарын нүүрсний нөөц бэлдэж явсан бөгөөд нөөц яг 5 хоногийн дараа дуусах аюултай байдалд байв.
Төрийн өмчит хувьцаат компанийн нэг сул тал нь бүх худалдан авалт тендерээр явагддаг. Тендер зарлахын тулд зорилтод түвшин боловсруулах, ТУЗ-аар батлуулах, Төрийн өмчийн хороогоор батлах, Сангийн яаманд хянуулж, худалдан авалтаа батлуулах, тэгээд тендер зарлах эрх нээгдэх, зарлах, шалгаруулах, маргаан шийдвэрлэх, амжилтгүй бол дахин зарлах. Ингээд Багадаа 60-90 хоног шаардагддаг сул талтай.
Хувийн хэвшил бол захирал нь нэг хоногийн дотор асуудлаа шийдээд явна.
Цаашид энэ тендерийн хуулиа аж үйлдвэрийн цогцолбор үйлдвэрүүдэд эргэн харж, өөрчлөх, өрсөлдөх чадварт нь сөрөг нөлөөлөх элдэв чөдөр, тушааг арилгах зайлшгүй шаардлага байгааг энэхүү үйл явдал яс маханд мэдрүүлэв.
Бид эрсдэлтэй нөхцөл байдлаа эртнээс харж, ТУЗ болон Төрийн өмчийн хороондоо мэдэгдэж, тендер шалгаруулах хугацаанд Эрдэнэт зогсох эрсдэл үүсэж буй талаар танилцуулж, тодорхой шийдэл санал болгож ирсэн. Төрийн өмчийн хороогоороо дамжуулж Таван Толгой түлшээс нүүрс нийлүүлэх хүсэлт гаргаснаар асуудал нааштай, шуурхай шийдэгдсэнд баяртай байна.
Энэ хүнд үед “Таван Толгой Түлш” ХХК-ийн Г.Даваацэрэн захиралтай хамт олон бидэнд туслаж, Тавантолгойгоос ТТ-ЗБ чиглэлээр, МТЗ болон УБТЗ-аар шуурхай татан авалт хийн, 50 вагон нүүрс сая талбайд буулгалаа.
Удахгүй дараагийн 50 вагон нүүрс 7 хоногийн дотор бууна. Ингэснээр 30 хоногийн аюулгүйн нөөц бүрдэж байна. Эрсдлийн улаан гэрэл одоо ногоон боллоо .
Бид нүүрсний гэрээт компаниудтайгаа үнийн хэлцэл хийж, өртөг өндөртэй авто тээврийг болиулж, түүнээс 2-2.5 дахин бага зардлаар шийдэх боломж бүрдсэн. Ингэснээр нүүрсээ МТЗ-ын ТТ-ЗБ төмөр замаар Тавантолгойгоос Зүүнбаян хүрээд тэндээсээ Хөтөл өртөө хүртэл дан төмөр замаар татах шийдлийг хэрэгжүүлнэ. Гэрээ байгуулсан компаниудын нүүрсний эхний нийлүүлэлт 7 хоногийн дараа Хөтөлд бууна .
Салбарын зовлон ба үнэ?
Бидний зовлонг Монцемент, МАК ч гэсэн хамт үүрч, мэдэрч байгаа байх. Нүүрсний үнийн өсөлт, тээврийн зардлын нэмэгдэл, инфляци нь төрийн, хувийн компани гэж ялгахгүй ниргэнэ. Энэ нь 2023 онд цементийн үнэ дахиад өсөх гарцаагүй байдалд шахах хүчин зүйл болж байна…
Нүүрснийтээврийн зардал ер нь яагаад огцом нэмэгдэв?
Тавантолгойгоос УБ хүртэл тээвэр хийж буй машинууд нэг тэнхлэгт ногдох “ачааны жин 44 тонноос ихгүй байсныг “нийт жин” гэж хатуу зааснаас тээх бодит ачаа нь 15-18 тонн болон буурч, тээврийн зардал 2-3 дахин нэмэгдэх гол шалтгаан болсон.
Дайран дээр давс гэдэг шиг энэ нь эргээд дизель түлшийг Тавантолгой уруу тээвэрлэх зардлыг өсгөж үнэ нэмэгдэх, түлшний тасалдал үүсгэх шалтгаан болсон. Ялангуяа энэ өвдөлт сүүлийн 14 хоногт эрс мэдрэгдсэн. Одоо Өмнөговийн хэдэн нүүрсний уурхай түлшний хомсдолоос хүчин чадлаа бууруулж, сул зогсолтууд хийж эхэлсэн сураг байна.
Ингээд Тавантолгойгоос Хөтөлд ирэх нүүрс тээврийн зардал тонн тутамд 100 орчим мянган төгрөг байсан бол ердөө 30 хоногийн дотор 250-280 мянган төгрөг болж эрс өссөн. Тээвэр нам зогссон.
Цаашдаа Хангийн ТЗ ашиглалтад орж, ТТ-ЗБ чиглэлийн ачаа урсгал нэмэгдэж, тээврийн зардал нь буурах боломж бүрдэнэ гэж найдаж байгаа…
дахин талархал илэлхийлье.
Хүнд үед тусалсан Таван Толгой Түлш ХХК-ийн хамт олонд маш их баярлалаа, аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг, бидний туслалцаа та бүхэнд хэрэгтэй бол хажууд чинь байх нөхдийн нэгээр Цемент Шохой ТӨХК хамт олон байх болно” гэжээ
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Эрдэнэт хотод цэргийн тангараг өргөх ёслол боллоо

Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Зэвсэгт

2024-11-30

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөхүүд “Тавантолгой түлш” компанид ажиллалаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын мэргэшсэн зөвлөхүүд Тавантолгой түлш компа

2024-11-29

Чанарын аяны шилдгүүд тодорлоо

Тавантолгой түлш компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “ЧАНАР БИДНИЙ ЗОРИЛТ-2024

2024-11-29