Боловсролын зээлийн сангийн асуудлыг Лу.Гантөмөрөөр туг тахиад өнгөрөөх вий…

2023-05-23 195 0

Боловсролын зээлийн сангийн асуудал ойрын хэдэн өдрүүдэд дуулиан шуугиан ихтэй байгааг хүн бүр харж байна. Уг сангаас зээл аваагүй улс төрч албан тушаалтан, бизнесмэн, урлаг соёлынхны гэр бүл, үр хүүхдүүд гээд ёстой л “улныхан”-аас бусад нь лав зээлд хамрагджээ. Гэхдээ ар өврийн хаалгаар зээлээ аваад сургуульдаа сурах нь сураад, сураагүй нь тэгэсгээд өнгөрсөн ч тэдгээр зээлдэгсэд зээлээ төлөхгүй бүр тэглүүлсэн байгаа нь олон нийтийн хамгийн их зэвүүцлийг төрүүлээд байгаа юм.

БЗС-аас зээл авсан хүмүүсийн нэрс эхнээсээ ил болж байгаа ч тэдний дунд ганц гоцгойрч байгаа нь АН-ын дарга Л.Гантөмөр болон түүний охид. АН-ын даргын суудалд суугаад удаагүй байгаа түүний улс төрчийн нэр хүнд 2024 оны сонгууль хүрэхгүй унах нь гэх бор шувуу нисэж байгаа хэдий ч түүний хийсэн үйлдлийг хэзээ ч зөвтгөж болохгүй.

Өөрийн төрсөн охиндоо Боловсролын зээлийн сангаас нэр төр албан тушаалаа ашиглан хагас тэрбум төгрөг халааслуулсан. Бүр сургалтын төлбөрөөс гадна халаасны мөнгө, амжиргааны зардал болоод бренд хувцаснуудынх нь хүртэл мөнгийг гаргуулчихсан нь ой гутам. Гэвч түүний гэр бүлийнхэн өөрсдөө ийм байж бусдад сайн сайхан амьдралыг зааж байсанд нь олон нийт дургүйцсэн.

Харин олны нүд Л.Гантөмөр ба түүний охид дээр фокуслаж байгаа нь нэг талын бусдад бас ашигтай тусах нь аргагүй. АН хөл дээрээ босох гэж үзэж тарж байгаа ба дараа жилийн сонгуульд хүч үзэж магадгүй гэх эсрэг намын бодлого ч байж болзошгүй. Нөгөө талаараа БЗС-аас зээл авагсад Л.Гантөмөрөөр туг тахин асуудлаас бултах зальтай арга нь ч байж болох юм.

Тэгэхээр иймэрхүү ардийн хүүхдийн боломжыг хулгайлагсдыг нэгээр нь биш нийтээр нь шахаж зээлээ төлүүлэхгүй бол энэ үйл явдлын ард өчнөөн улс төрч, гишүүд, дарга цэргүүд үлдчихвий гэх хардлага төрөөд байгаа юм. Бүхэл бүтэн нэг тусгаар улсын сангийн луйвар энд үйлдэгдчихээд байхад нэг дээр нь фокуслаад бусдыг нь алга ташуулаад баярлуулаад үлдээчихмээргүй байна. Мөн нэг хэсэг ЖДҮ, Хөгжлийн банкны зээл одоо Боловсролын зээлийн сан гээд нийтэд ил болж байгаа нь эдгээр сан-гууд боловч цаана нь ил болоогүй өчнөөн “САН” байгааг ЦХХХ-ын сайд Н.Учрал мэдээлсэн.

Тэгэхээр өөдгүй улс төрчидтэй Монгол улсын иргэд бид бүхэн муусайн “хулгайчид”-ын энэ байтугай үйлдлийг харж хянаж, жигшин зэвүүцэж, шахаж шаардах учраас асуудлыг эхнээс нь маш ул суурьтайгаар нягтлан тооцож үлдэх үр хойчдоо шударга, эрх тэгш нийгмийн үлдээхийг хичээх юм шүү…

http://www.bolod.mn/News/246653.html

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах ц

2024-06-05

Циркийн хувьчлал, хувь заяаны гундуухан түүх

Цирк хэмээх нэр, томьёог Я.Цэвэл гуайн Монгол хэлний товч тайлбар толь бичигт 1. Циркийн урлагийн

2024-05-22

Ерөнхийлөгч өнөөдрөөс “Эхийн алдар” одон гардуулна

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, "Эхийн алдар" одон хүртэх болзол

2024-05-20