Ар гүнт дэх “нууц оффис”-т юу болдог гэчихэв ээ?!

2023-05-23 205 0

Манай Монгол хүн ам цөөтэй болохоор “…Аль аймаг, сумын хэний хүүхэд, хэн гэдэг хүн, хаана, ямар ажил эрхэлж байна вэ” гэдгийг бүгдээрээ мэднэ. Тэр ч байтугай “..Юу хийгээд хаагуур яваад байна вэ” гэдгийг ч гаргахгүй сайн мэддэг. Түүнийгээ ам дамжуулаад л ярина. Тэгэхдээ “…Монгол жижигхэн шүү дээ” гэцгээнэ. Аймаар тайлбар шүү энэ. Нэг ёсондоо, “…Нууц юм гэж байхгүй шүү” л гээд байгаа хэрэг. Үүнийг шүүхийн, шүүгч нарын тухай ярих гэж жишээлсэн юм. Учир нь дээрх дэл сул “тодорхойлолт”-ууд шүүхийн зарим хүний үйл ажиллагаатай уялдаад байдаг юм. Тэр нь 600 шүүгчтэй шүүх байгууллагын нэр хүндийг унагаж, улмаар шүүхэд итгэх олны итгэлийг “хасах” руу хөтөлдөг. Ер нь болманай шүүх байгууллага олны итгэлийг хураах аргаа нэг олохгүй байх шиг байна. Уг нь амархан. Хуулийн дагуу, шударга ёсыг сахиулаад л ажиллачихад л болно. Гэхдээ энэ нь хэдхэн хүнтэй л холбоотой гэдгийг тодруулах хэрэгтэй. “..Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж энэ. Нэг хэсэг, хэдхэн жилийн өмнө “…Шүүгч нарын томилгоо нэгэн банкны эзний өрөөнд хийгддэг” гээд л ярьдаг байв. Үнэн, эсвэл худал байсныг хэн ч эцэслэж шийдээгүй. Шүүх, шүүгч нар хараар будуулаад л өнгөрсөн. Тэгвэл яг одоо Монголын нийгмийн хамгийн идэхтэй салбаруудын хүрээнд нэг яриа яваад багагүй хугацаа өнгөрлөө. Тэр нь бас л шүүхтэй холбоотой.

“…Ар гүнтэд нэг сайхан хаус байдаг. Нууц оффис шахуу юм. Тэнд том том албан тушаалтнууд очдог. Экс эрх мэдэлтнүүд ч нийлдэг. Тэнд улс төрийн зарим үйл явцтай холбоотой томоохон аналитик “сургалт” болдог. Шүүхтэй холбоотой зарим шийдвэр ч гардаг. Дандаа тийм ажил хэрэгч байна гэж юу байх вэ. Тэд бас наргина, наадна. Томчуудын наадаан том л доо” гээд л яригдаж байна.

Угтаа энэ мэдээлэл онцгой анхаарал татаж байгаа юм. Эрж сураад дэлгэрүүлбэл үүнээс ч илүү “чих дэлдийлгэж” мэднэ. “…Олны үг ортой, оройн бургаас очтой” гэдэг дээ. Хэвлэлийнхэн бидний хувьд нүдээр хараагүй ч, чихээр мянгантаа сонсдож буй мэдээллийг дамжуулах шаардлагатай тулдаг. Тэгээд ч зарим мэдээллийн хувьд “дэргэд нь лаа бариад зогсох” боломжгүй. Дээрх зүйр үг түүнийг оноосонтой агаар нэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80 мкв орон сууц олгох хуулийг өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах туха

2024-04-15

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат улсын ажлыг уяж, замын ажлыг хоёр жил гацааж байна

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нь өөрийн эзэмшлийн газар нэрийн дор улсын ажлыг уяж, газар чөлөөлөхөөр очсон

2024-04-15

Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын VIII их хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр “Шинэ с

2024-04-15