“Иргэн бол хүч залуусын санаачилга”-аас Боловсролын зээлийн сангийн талаар УИХ-д хяналт шалгалт, нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр “Иргэн бол хүч залуусын санаачилга”-ыг үүсгэн байгуулагч М.Төртогтох “Иргэний хувиар УИХ-ын дарга, Боловсролын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, харьяалагдах албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэх гэж байна. Монголд байдаг бүх сан, тэр дундаа Боловсролын зээлийн сангийн хулгай луйвар ил боллоо. Өнөөгийн боловсролын систем өөрөө уналтад орсон байгаа. Төсвийн 20 гаруй хувийг боловсролд зарцуулж байна. Гэтэл бусад улс оронд 35 дээш хувийг зарцуулна хэмээн хуульдаа тусгасан байдаг. Бага хэмжээтэй төсөвлөсөн энэ мөнгө нь хулгайд алдагдаж, хэрэгтэй хүндээ очиж чаддаггүй ийм жишиг тогтсоор уджээ. Уг санг 20-25 жилийн өмнөөс хулгайлж эхэлсэн нь баримт, материалаас ил боллоо. Тэр дундаа улс төрд нөлөө бүхий мэдээлэлд ойрхон, албан тушаалтнууд үе үеийн Боловсролын сайд, Боловсролын яаманд ажиллаж байсан хүмүүс хэрэгт холбогдсон байна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй