С.Чинзориг: 0-17 насны бүх хүүхдийн шүдэнд фторт түрхлэг түрхэнэ

2023-03-07 203 0
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. 
Тэрээр: “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт одоогоор 860 мянган хүн хамрагдсан байна. Эдгээр иргэдийн 86 хувьд нь ходоод, хоол боловсруулах, зүрх судас, бэлгийн замын өвчнүүд зонхилж байна. Мөн хүүхдүүдийн хувьд 61 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их гэсэн үг. 65-аас дээш насны иргэдийн 90 хувь, жирэмсэн эхчүүдийн 96 хувь нь шүдний цооролттой байна. Ингээд шүдний өвчлөл манай иргэдийн хувьд өндөр байгаа тул Засгийн газар үүний эсрэг ажиллахаар боллоо. 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ. 0-17 насны бүх хүүхдийн шүдэнд фторт түрхлэг түрхэнэ. Үүнд 5 тэрбум төгрөг зарцуулна. Санхүүжилтийг ЭМД-ын сангаас гаргана” гэлээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2024.06.03) 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүрг

2024-06-03

Орхон голын эргээс эрэгтэй хүний цогцос олджээ

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газар “Орхон” голын усанд 1 эрэгтэй

2024-05-27

Нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулжээ

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байгаатай холбогдуулан Бага тойр

2024-05-25