Электрон тамхииг сургууль, цэцэрлэгийн бүсэд худалдаалахгүй байх санал гаргалаа

2022-03-03 367 0

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ажиллалаа. Тус хэлтсийн өнгөрсөн оны ажлын төлөвлөгөөний биелэлт, нийгмийн салбарт хийж буй хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг сонсож, санал солилцов. Өнөөдрийн уулзалтад Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оролцсон юм.

Тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү уулзалтын эхэнд холбогдох мэдээллийг Хүний хөгжлийн хорооны гишүүдэд өгсөн бөгөөд өнгөрсөн оны үйл ажиллагааны төлөвлөгөө 98 хувийн биелэлттэй гарсныг хэлэв.

Харин  хөрөнгө оруулалтын тухайд боловсролын салбарт он дамжин хэрэгжиж буй нийт 112 барилга, байгууламж байна. Үүнээс 2021-2022 онд 9 сургууль, 20 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ. Ингэснээр цэцэрлэгийн орны тоог 3810-аар, сургуулийн суудлын тоог 6568-аар нэмэгдүүлсэн байна. Уулзалтын үеэр Хүний хөгжлийн хорооны гишүүд Баянзүрх дүүрэгт түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ барих газрын асуудлыг шийдвэрлэх, Өрхийн эрүүл мэндийн төвийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн техникийн асуудалд анхаарах зэрэг саналыг хэлэв.

Дашрамд дурдахад, Хүний хөгжлийн хороо өнгөрсөн долоо хоногт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажилласан. Улмаар электрон тамхийг 21-ээс доош насны иргэдэд худалдахгүй байх саналыг  Хүний хөгжлийн хорооноос гаргажээ. Саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлэх  бөгөөд мөн  электрон тамхийг сургууль, цэцэрлэгийн  бүсийн 500 метр дотор  худалдаалахгүй байх талаар давхар тусгасан байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2024.06.03) 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүрг

2024-06-03

Орхон голын эргээс эрэгтэй хүний цогцос олджээ

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газар “Орхон” голын усанд 1 эрэгтэй

2024-05-27

Нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулжээ

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байгаатай холбогдуулан Бага тойр

2024-05-25