МҮЭХ: Цалин, бизнесийн зээлийг бууруулах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ

2022-02-18 586 0

МҮЭ-ийн холбооноос бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ цаг үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах, албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдлээ. Тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс зээлийн томоохон эх үүсвэрүүдээс их хэмжээний мөнгийг барьцаа хөрөнгө тавихгүйгээр зээл авч байна.

Хөгжлийн банкнаас зээл авсан нөхдүүдийг өөрсдөөр нь төлүүлэхийг шаардаж байна. Мөн зээлийн эргэн төлөлтийн мэдээллийг ил тод байлгахыг төрөөс шаардаж байна. Ард иргэд зээл авахад банкуудын зээлийн дундаж хүү 19 хувь байгаа.

Аж ахуй нэгжийн бизнесийн зээл 20 хувь, цалингийн зээл болохоор 12-18 хувь байдаг. Иймээс цалингийн зээлийг дээд тал нь 9.9 хувийн хүүтэй олгох, бизнесийн зээлийг сард 1.5 хувийн хүүтэй болгон бууруулах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Шаардлагынхаа хариуг энэ сарын 28-ны хооронд авна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураана

Улсын Онцгой комиссоос Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг газар хөдл

2024-04-15

Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцжээ

Тавантолгой түлш компанийн удирдлагууд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яамны ха

2024-04-15

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт

2024-04-15