ӨМНӨГОВЬ: Тэмээний уралдаан эхэллээ

2021-11-25 389 0

Өмнөговь аймагт “Тэмээний уралдаан-2021” тайлаг тэмээний уралдаанаар арваннэгдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан зохион байгуулж буй энэхүү уралдаанд тус аймгийн 15 сумаас 13 сумын тэмээчин, малчид оролцож байна.

Өнөөдрийн уралдаанд 35 орчим тайлаг тэмээг уралдуулахаар бүртгүүлжээ.

Арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр тайлагны уралдаанаас гадна тэмээтэй буухиа болно.

Харин маргааш атан тэмээ болон ботгоны уралдааныг явуулна. Мөн энэ өдөр гоё тэмээтэй, сайхан хос шалгаруулах юм.

Өмнөговь аймагт ханын хэцийн хүрэн, галбын говийн улаан үүлдрийн тэмээд байхын зэрэгцээ хоёр бөхт тэмээн сүрэг, тэмээчдээ алдаршуулах ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал 2016 онд Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох “МОНГОЛ ТЭМЭЭ-999” арга хэмжээг хийж Геннист бүртгүүлсэн. Мөн “Нутгийн хишиг” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулахаар ажиллаж байна. Тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээчдээ алдаршуулах ажлуудыг аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж буйн нэг нь “Тэмээний уралдаан-2021” юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлд шар өвс шатсан 4 дуудлага мэдээлэл иржээ. Хуурайшил

2024-04-15

Сураггүй болсон 9 иргэнийг олж, шаварт суусан 10 иргэний аюулгүй байдлыг хангажээ

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өм

2024-04-15

Суудлын машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Дархан-2 өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах авто замын гарамд уржигдар орой 21

2024-04-15