Ч.Батзаяа: Гаалийн талаар хэтэрхий дэвэргэсэн нь миний буруу байжээ

2021-10-04 445 0

“Эхлэл” брэндийн захирал Ч.Батзаяа Гаалийн талаар буруу ойлголттой байсандаа хүлцэл өчиж, Мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Үүссэн нөхцөл байдлын тухай Гаалийн мэдлэггүйгээс болж миний бие гаалийн хууль тогтоомжийг үнэхээр ноцтой зөрчжээ.Цаашид маш сайн анхаарах болно.Гаалийн байгууллага хийх зүйлээ хийснийг хэтэрхий дэвэргэсэн нь миний буруу юм.

Гаалийн энгийн ажилтан албан тушаалтан бүгдээс нь уучлал гуйж байна. ГЕГ -аас албан ёсоор уучлал гуйж байна. Та бүхэн маань ч цаашид хууль тогтоомжоо сайн сурталчилна биздээ.Та бүхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгоорой. Ёс ёмбогор. Төр төмбөгөр. Эхлэл брэнд цааш цаашдаа улам их хичээж Монголыг илэрхийлэх технологийн брэнд байхаасаа ухарч няцахгүй ээ. Hulan21 Plus төслөөс маш их юм сурлаа. Хонгконгуудаас маш их ноу хау сурсан мэдсэн. Цаашид энэ мэдлэгээ Монголын технологид алт болгох болно” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Эмч Б.Дугархүүг яллагдагчаар тооцон хилээр гарахыг нь хязгаарлажээ

“Ай ёо доктор” контентоор олонд танигдсан эмч Б.Дугархүүг яллагдагчаар татаж, хилээр гарахыг нь хязг

2024-04-04

Бусдад хахууль өгсөн үндэслэлээр УБЦТС компанийн инженерийг цагдан хорьжээ

Хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хахууль өгсөн байж болзошгүй үндэслэлээр гурв

2024-01-22

“Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргалыг төсвийн хөрөнгө хувьдаа шамшигдуулсан нь тогтоогдсон” гэв

Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргалын асуудлаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Амаржаргал өнөө

2024-01-19