29 сургууль, цэцэрлэгийн 50 гаруй багш нар халдвар авчээ

2021-09-06 887 1

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэг, нөхцөл байдлын талаар танилцуулсан. Тэрбээр, “БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа юм. Хотын дарга халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халдваргүйжүүлэлтийг байнга хийх ёстой гэдгийг” онцлов.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр 532 тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарах тооцоо байгааг танилцуулав. Хотын дарга Сангийн яам руу хүсэлт явуулж, Улаанбаатар хотын иргэдийн амь эрсдэхээс сэргийлж, энэ асуудлыг шийдэхийг үүрэг болгов. Мөн өнөөдрөөс 37 чиглэлд сургуулийн 37 автобус үйлчилгээнд явж эхэллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2024.06.03) 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүрг

2024-06-03

Орхон голын эргээс эрэгтэй хүний цогцос олджээ

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газар “Орхон” голын усанд 1 эрэгтэй

2024-05-27

Нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулжээ

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байгаатай холбогдуулан Бага тойр

2024-05-25