Вьетнам халдварын эсрэг арга хэмжээгээ нэмэгдүүлнэ

2021-07-19 473 0

Вьетнамд коронавирусний халдварын 5926 тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид халдварын тархалтын эсрэг арга хэмжээгээ нэмэгдүүлж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд коронавирусний эсрэг хатуу арга хэмжээ авч, халдварын тархалтыг хяналтандаа байлгаж чадсан ч Энэтхэгт анх бүртгэгдсэн “Дельта” хувилбар тус улсад тархснаар тохиолдлын тоо дөрөвдүгээр сарын сүүлчээс эрс нэмэгдсэн байна. Халдварын дийлэнх тохиолдол тус улсын өмнөд хэсэгт бүртгэгдэж байгаа бөгөөд хамгийн том хот болох Хошиминд 7-р сарын 9-нөөс эхлэн зай барих журам хэрэгжиж, шаардлагагүй тохиолдолд амарч, зугаалахыг хязгаарлажээ.

Вьетнамын нийслэл Ханой хотод хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Хошимин болон орон нутгаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах аж. Хошимин хоттой холбогдох гол замуудад хяналтын цэгүүд байрлуулжээ. Түүнчлэн даваа гарагаас эхлэн олон нийтийн газарт таваас дээш хүн цугларахыг хориглоно.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ираны ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ

Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хуссейн Амирабдуллахян нарын зорчиж

2024-05-20

В.Путин үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо

В.Путин шинэ зургаан жилийн хугацаанд хаших ОХУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор орсон т

2024-05-12

Сидней хотод сэтгэцийн өвчтэй хүн хүмүүс руу халджээ

Бямба гарагт Австралийн Сидней хотын нэгэн худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү дов

2024-04-15