Эрчим хүчний яамны Сайд Н.Тавинбэх яамаа удирдаж чадаж байнa уу?

2021-06-23 1005 14

Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтийн талаар мэдээлэл хийхдээ ерөнхий сайдынхаа хэлсэн үгийг хэлээгүй гэж гүрийдэг том толгойт сайд  Тавинбэх худлаа ярьдаг шигээ салбарынхаа ажлыг доош нь чангаажээ.

2 сард ТЭЦ-3 үнс зайлуулсан бохир усаа шууд Туул голруу асгаж нийслэлийн ундны усны нөөцийг бохирдуулж Яармагын Хүүшийн ам, Арцатын амруу станцын үнсээ хийсгэж орчныг доройтуулсан. Толгойт дахь сайжруулсан түлшний үйлдвэр орчны бохирдол үүсгэсэн асуудлын хохирлыг барагдуулж хариуцлага тооцолгүй орхисон.

Бодлогын чанартай томоохон төслүүдийг яаравчлан явуулахын оронд халаа сэлгээ хийж жижиг зүйлсээр оролдсоноор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, 10-н аймгын дулааны төсөл, Таван толгойн дулааны станцын төслийн тендерүүд цуцлагдаж огт урагшлаагүй удлаа. Сайд томоохон төслүүдээ яаралтай хэрэгжүүлэхийн оронд өөрийгөө дэмжигч тойрон хүрээлэгчдийн групп үүсгэж Тавинбэхийг магтан дуулах фэйсбоок групп хүртэл үүсгэжээ.

Эрчим хүчний сайдын бүрдүүлсэн баг шинэ эх үүсвэрийн төслүүдийг явуулах чадамжгүй байгаа учраас өөр чадвартай хүнээр Эрчим хүчний яамыг удирдуулах, яаманд чадвартай хүмүүсээр шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч  байгаа бололтой.

LINK:

https://news.mn/r/2402403/

https://fb.watch/6hATudxtwK/

http://energy.gov.mn/c/1164

http://energy.gov.mn/c/1157

http://energy.gov.mn/c/1164

https://www.facebook.com/НТавинбэхийг-дэмжигчдийн-хуудас-112580130928723

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах ц

2024-06-05

ӨМНӨГОВЬ: Үйлдвэрлэл технологийн парк байгуулагдаж байна

Өмнөговь аймгийн төвөөс урагш 100 га талбайд байрлах Үйлдвэр технологийн парк нь захиргаа, олон нийт

2024-06-04

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2024.06.03) 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүрг

2024-06-03