О.ЦОГТГЭРЭЛ: Захиалгаар АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой

2021-06-10 688 1

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан албан ёсны Ардчилсан намын байр суурийг илэрхийлж байна. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Харин АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд түүхэн доод буюу 5-6 хувийн санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Тоглоомын сөрөг хүчнээс захиалгат нэр дэвшигч өрсөлдсөн болж төрийн эсрэг бусад нам өрсөлддөг хэлбэр төдий сонгууль Монголд бий боллоо. Албан ёсны нэр дэвшигчээ тодруулж, нэр төртэйгөөр энэ сонгуульд оролцох боломж бидэнд байсангүй. Гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрсэн. С.Эрдэнэ анхнаасаа ялах зорилгогүй нь тодорхой байсан. Захиалгаар АН-аас нэр дэвшсэн С. Эрдэнэ болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой. Дараагийн нөхөн сонгуулийн өмнө энэ бүхэнд дүгнэлт хийх ёстой. Удахгүй болох хоёр нөхөн сонгуульд одооноос бэлтгэж ажиллах болно” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах ц

2024-06-05

Циркийн хувьчлал, хувь заяаны гундуухан түүх

Цирк хэмээх нэр, томьёог Я.Цэвэл гуайн Монгол хэлний товч тайлбар толь бичигт 1. Циркийн урлагийн

2024-05-22

Ерөнхийлөгч өнөөдрөөс “Эхийн алдар” одон гардуулна

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, "Эхийн алдар" одон хүртэх болзол

2024-05-20