М.Чингисхаанд Замын цагдааг хэл амаар доромжилсны хариуцлагыг тусад нь хүлээлгэнэ

2021-03-29 6710 11

Олон нийтийн сүлжээнд Чингисхаан нэрээр танигдсан М.Баасанжаргал өчигдөр (2021.03.28)  согтуурсан үедээ шууд лайв хийн өөрийг нь үзэж буй 10 мянга гаруй хүнд агсам тавьж, Төрийн өндөр албан тушаалтнуудыг хэл амаар доромжлон олны бухимдлыг төрүүлсэн.  Түүнчлэн согтуугаар машин жолоодон замын цагдаад саатуулагдаж, шаардлага тавьсан замын цагдааг мөн хэл амаар доромжилсон билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр М.Баасанжаргал Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хоносон  байна.
М.Баасанжаргалын жолоо барих эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгрх арга хэмжээ авчээ. Тэгвэл түүнд эдгээр арга хэмжээнээс гадна замын цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон үйлдэлд нь тохирох хариуцлагыг хүлээлгэхээр хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2024.06.03) 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүрг

2024-06-03

Орхон голын эргээс эрэгтэй хүний цогцос олджээ

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газар “Орхон” голын усанд 1 эрэгтэй

2024-05-27

Нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулжээ

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байгаатай холбогдуулан Бага тойр

2024-05-25